Үр тариа хураалт 92,4 хувьтай байна
2009.10.29

Үр тариа хураалт 92,4 хувьтай байна

Аравдугаар сарын 27-ны оройн байдлаар улсын хэмжээнд нийт 230,4, мян.га-гаас 366,1 мян.тн үр тариа, үүнээс улаанбуудай 362,0 мян.тн хурааж, үр тариа хураалт дунджаар 92,4 хувьтай байлаа. Сэлэнгэ аймагт үр тариагаа хурааж дуусаагүй 15 сумын 111 иргэн, аж ахуйн нэгжийн 16,2 мян.га талбай үлдсэнээс Хүдэр, Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг суманд гүйцэтгэл 50,8-87,9 хувьтай, бусдад нь ургац хураалт 89,5-98,8 хувьтай байна.

Мөн 13153,6 га талбайгаас 154,3 мян. тн төмс, 6472,8 га-гаас 79,9 мян.тн хүнсний ногоо хураан, төмс хураалт дунджаар 99,6, хүнсний ногоо хураалт 98,2 хувьтай байв. Үр тариа хураалт дуусаагүй зургаан аймгаас Булган аймаг хураавал зохих үр тарианы талбайг 100 хувь хураажээ. Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймаг хураавал зохих үр тарианы талбайн 84,5 -97,8 хувийг хураажээ. Эдгээрээс ургац хураалт хамгийн удаашралтай нь Дархан-уул аймаг 84,5 хувьтай байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 87134 тн буудай хүлээн авчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.