УИХ-ын гишүүд
2017.10.17
Засаг эзгүй төрийн ажил гацаанд байсаар л байна
Өнгөрсөн долоо хоногт танхимын нэрсээ ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өгсөн боловч ерөнхийлөгч өнөө хэр хариугаа хэлээгүй л байна.
Шинэ ерөнхий сайд барьцаанд орчихлоо хэмээн сөрөг хүчин үзэж байна. Ардын нам шинэчлэгдэхгүй хэвээр бөгөөд шинэ сайдын тэмцэлийн эрч буурч 60 тэрбумтайгаа, хулгай луйварынхаа бүлэглэлтэйгээ эвлэрлээ хэмээв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ шинэ сайд 2020 он хүртэл яаж огцрохгүй байх вэ гэсэн зорилго тавин ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы индэрээс хэлсэн амлалтаас хойш сууж, ашиг сонирхолын хүмсүүд байгааг бид харлаа ихээхэн хүлээлтийг эвдлээ гэсэн бол Д.Дамба-Очир гишүүн чамлалтай хоцорч буйгаа хэлэв.