АССА-ийн шалгалтад амжилт үзүүлсэн оюутнууд батламжаа гардлаа
2018.01.26

АССА-ийн шалгалтад амжилт үзүүлсэн оюутнууд батламжаа гардлаа

 АССА-ийн 2017 оны 12 дугаар сарын шалгалтын дүнгээр ММНБИ-ийн АССА хөтөлбөрийн “F6 Taxation” хичээлийн сургалтад хамрагдсан оюутнууд бүгд 100 хувийн амжилт үзүүлсэн бөгөөд энэ сарын 24-нд дараагийн хичээлийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх батламжаа гардлаа.  

F6 Taxation хичээлийн шалгалтанд манай оюутнууд дундаас Б.Мөнхбаяр хамгийн өндөр оноо буюу 91 оноо авч бусдыгаа хошуучиллаа. 

Оюутнуудыг товч танилцуулбал, М.Мишигдорж-ММНБИ, Л.Баяржаргал-"IND" XXK, Э.Мөнх-Уянга-Оюу толгой ХХК, А.Мөнхчимэг-Bluemon group, Б.Батцэцэг-Швейцарийн хөгжлийн агентлаг, И.Золзаяа-"GFCC" ХХК, Ц.Бат-Одноо-Оюу толгой ХХК, Д.Болормаа, Б.Мөнхбаяр-Мандах ИС.