2018.02.06

Барилгын салбарт нарны эрчим хүч ашиглах шинэ боломжуудыг судалж байна

Монгол Улс нарны эрчим хүч ашиглах нөөц ихтэй орнуудын тоонд багтдаг. Гэсэн хэдий ч энэ боломжоо эрчих хүчний үйлдвэрлэлдээ хангалттай ашиглаж чаддаггүй байна.

Тэгвэл Барилгын хөгжлийн төвөөс ХБНГУ-ын Бавари мужийн сургалтын төвтэй хамтран барилгын салбарт нарны эрчим хүчийг ашиглах боломж сэдэвт сургалт зохион байгууллаа. 

Монгол орны хувьд жилийн 270 гаруй өдөрт цэлмэг байна гэж тооцоход нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байх юм. Энэ нь манай улсын нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кбайт цаг буюу нарны нөөц хамгийн ихтэй гурван орны нэг нь болж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Бид мөн газрын гүний дулааныг хийх бүрэн боломжтой. Энэ асуудал руу зоригтой алхам хийж орох ёстой. Одоо бол сэргээгдэх эрчим хүчээр зөвхөн эрчим хүч гэхээсээ гадна дулааны цахилгаан станц цахилгаан дулаан хоёрыг үйлдвэрлэдэг болсон байна. Дэлхий өөрөө сэргээгдэх эрчим хүчийг асар их дэмжиж, санхүүжүүлдэг үед болмжоо ашиглах шаардлагатай байна.