Хурдны зам тавихдаа хувийн хэвшлийнхэнтэй хамтраарай
Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарынхантай уулзлаа. Энэ үеэр барилга, газрын харилцаа, зам зэрэг анхаарлын төвд бай-саар ирсэн асуудлыг хөндсөн юм. Амралтын эхний өдөр Ерөнхий сайд нүсэр бүтэц бүхий агаарын болон, газрын тээврийн салбараар зочиллоо. Нүсэр байхынхаа хэрээр шийдэх асуудал олон байх аж. Сайдыг хаалгаар орохтой зэрэгцээд л дутагдсан, гачигдсанаа дуржигнатал тоочих нь аль ч салбарын нийтлэг дүр төрх юмуу даа. "Соёлын үрийг тарина" гэж нэг хэллэг болсон зүйл байдаг шиг Ерөнхий сайд дээрх салбаруудаар зочилсноороо "хөгжлийн үрийг тарих" амны бэлгэтэй үг унагасаар явав.
ТӨМӨР ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛНО
Евро-Азийн орнуудыг хамгийн дөт замаар холбох нь манай улсын газарзүйн ашигтай байрлалын давуу тал. Энэ давуу байдлаа ашиглах талаар хэлэлцсээр олон оныг үджээ. Өдгөө "сэрж" байгаа ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн ашиглалтад оруулахад дэд бүтцийн салбарын хөгжил юу юунаас хэрэгтэй байгааг одооноос л хаа хаанаа ухаарч байх шиг. Тиймээс Ерөнхий сайд хамгийн түрүүнд төмөр замын сүлжээг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг тодорхой болгож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх болно гэдгээ тус салбарынханд дуулгасан.
Төмөр замынхны хувьд парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа талаараа танилцуулав. Одоогоор 250 сая ам.долларыг парк шинэчлэлд зориулж, төрөөс гаргаад байгаа ч энэ нь хаанаа ч хүрэхгүй талаар учирласан юм. Уул уурхай, барилгатай холбоотойгоор Сайншандад барих аж үйлдвэрийн паркийг газар бүр бүсчилсэн байдлаар байгуулах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүн "Dicovery Mongoia"-raap орж, авто замын байдалтай танилцсан юм.
Манай орны олон улс, улсын чанартай 11230 км авто замаас 20-иодхон хувь Нь ха-туу хучилттай автозам байдаг аж. Хэдийгээр авто замын салбарын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн ч дотоодын зорчигч, ачаа тээврийн 90 хувь нь авто замаар дамждаг учраас хангалтгүй хэвээр байгаа юм. Тиймээс хурдны болон давхар замыг барихаар Засгийн газраас эхний ээлжид "Улаанбаатар хотын авто замын шинэчлэл", "Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто зам барих", "Алтанбулаг-Улаанбаатар -Замын-Үүд чиглэлийн хурдны зам" зэрэг төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх боломжийг судлах нь зүйтэй гэв. Энэ үеэр Ерөнхий сайд "зам, барилгын ажлын зураг төслийг нэг хэв загвараар хийдгээ болих хэрэгтэй" хэмээн тус салбарынханд бид анхааруулаад цаг агаарын хувьд ижил төстэй Канадын замын стандартыг нутагшуулах талаар судалгаа хийхийг үүрэг болгов.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 400 автобусыг худалдан авснаар автобусны паркийн 57 хувийг нь шинэчилсэн аж. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийхдээ Монгол инженерүүд, машин үйлдвэрлэгчид, өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан томоохон төслүүд хэрэгжүүлэх боломжтой талаар судлахыг зөвлөв.
АГААРЫН ТЭЭВРИЙНХЭН БУСДААС 88 ДАХИН ӨНДӨР ӨРТГӨӨР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
Далайд гарцгүй манай улсын хувьд чухал салбарын тоонд ордог агаарын тээвэр. Энэ салбарын хамгийн хүнд асуудал болох шатахууныг эс тооцох юм бол энд бүтээн байгуулалт өрнөж л байгаа юм байна. Шатахууны үнийн дарамтыг багасгах үүднээс төрөөс тодорхой хугацаанд НӨАТ-аас хөнгөлж, гаалийн татвараас чөлөөлж өгөхийг сайдаас хүсэв. Бүтээн байгуулалт, парк шинэчлэлтэй холбоотойгоор бага хүүтэй, урт хугацааны зээлд хамруулж өгөхийг хүссэн юм. Алтан эрэгийг Лондонтой, Сингапурыг Нью-Йорктой, Токиог Дубайтай холбосон хамгийн богино замууд Монголоор дайран өнгөрдөг аж. Мөн нефтиэр баялаг Оросын Сибирь, агаарын ачаагаар
баялаг Хятад, Зүүн өмнөд азийн бүстэй ойрхон байрладаг зэрэг нь агаарын тээврийн бизнесийг хөгжүүлэх боломжтой. Үүнийг биелэл болгох үүднээс Хөшигийн хөндийд олон улсын стандарт бүхий шинэ нисэх онгоцны буудал барих гэж буй. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус буудлыг барьж байгаа ч нисэх буудлыг нийслэлтэй холбох дэд бүтцийн хөрөнгийг улсаас шийдэж өгөхийг тус салбарынхан Ерөнхий сайдаас хүссэн. Түүнээс гадна баруун бүсийн дөрвөн аймагт нисэх онгоцны буудал барьж байгаа ч Говь-Алтай, Баянхонгорынх төсөв хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар ирэх онд ашиглалтад орохооргүй болжээ. Мөн Ховдын Булган, Завханы Тосонцэнгэл зэрэг алслагдсан сумад зайлшгүй нислэг үйлдэх хэрэгтэй байгаа учраас төрөөс татаас өгөхийг хүсэв.
ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖИЛ ЮУ БОЛОВ
Энэ үеэр ярьсан нэг чухал асуудал энэ байв. Нэг хэсэг их ярьж байсан гэр хорооллыг орон сууцжуулах асуудал хямрал болоод намжсан. Тэгвэл үүнийг эрчимжүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд сануулав. Тэр дундаа залуу гэр бүл, бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчдыг эхний ээлжид орон сууцаар хангах зорилтыг бодит ажил болих ёстой гэв.
Энэ үеэр "Үндэсний газрын мэдээллийн систем"-тэй болох хэрэгтэй байгааг дурдсан юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи долоон жилийн туршид 213107 иргэн 23792 га газрыг өмчилж авчээ. Гэсэн ч газрын харилцааны тухай хууль, эрх зүйн, i бүтцийн эмх цэгцгүй байдлыг нэг шугамд өнөө хүртэл оруулаагүй байгаа нь иргэдийн бухимдлыг байнга төрүүлдэг. Тиймээс "Үндэсний газрын мэдээллийн систем"г-тэй болох нь цагаа олсон хэрэг гэж үзлээ. Дээрх үүрэг, даалгаврыг тодорхой хугацаанд эргэн тайлагнахыг Ерөнхий сайд С.Батболд салбарын удирдлагуудад үүрэг болголоо.