Ж.Сүхбаатар гишүүн Дархан-Уул аймагт ажиллав
2010.05.31

Ж.Сүхбаатар гишүүн Дархан-Уул аймагт ажиллав

Ж.Сүхбаатар гишүүн Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ аймгийн  "Victory zone" сургалтын төвөөр орлоо.

Эрхэм гишүүний санал санаачилгаар "Иргэний боловсрол" төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 207 хүн англи хэл болон компыотер хосолсон анхан шатны сургалтад хамрагдах боломжтой болжээ.

Эхний төгсөгчид нь ч сургалтад сурсан батламжаа Ж.Сүхбаатар гишүүнээс гардаж авлаа.  Төгсөгчид бэлэн эд зүйл аваад байх биш оюуны хөрөнгө оруулалт авах нь хэчнээн чухал болохыг сургалтад хамрагдсанаараа ойлгосноо батламж гардах үеэрээ хэлж байлаа. Үүнээс гадна эрхэм гишүүн танил тал биш, сурахыг эрмэлзэж, амьдралын боломж муутай хүүхдүүдийг  сургалтад хамруулах хэрэгтэйг санууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.