ХУБ-ын ИТХ-ын дарга Б.Цэрэн "УЛААНБААТАР МАРАФОН-2018” цом гардан авлаа
2018.03.27
Иргэдийн төлөөлөгчдийн хурал “Улаанбаатар марафон-2018” цомоо гардан авлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “УЛААНБААТАР МАРАФОН-2018” цом Хан-уул дүүрэгт аялж өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирлээ. Цомыг Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхболд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнд гардуулан өглөө.
“Улаанбаатар марафон-2018” аяны зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Хан-Уул дүүрэгт “Улаанбаатар марафон-2018” цомыг 03 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй төрийн бус байгууллага, их дээд сургууль, аж ахуй нэгжүүдээр аялуулах юм.