2018.03.27

Л.Энхболд гишүүн "Таван толгой ХК"-ийг шалгуулахаар АТГ-т хандлаа

УИХ-ын гишүүн Л.Энхболд Таван толгой ХК-ийг шалгуулахаар АТГ-т хандлаа.  

Тэрээр, Таван толгой ХК нь Монгол улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчин "Эрдэнэс таван толгой" ХК-ын ашиглалтын талбайгаас хууль бусаар олборлолт явуулсан эсэх, мөн Хятадын "Хуалан Тянь Жин" компанид мөргөцгийг бүтэн сарын турш олборлох эрх олгосон эсэхийг шалгаж өгөхийг хүссэн байна. 

Л.Энхболд гишүүн Өмнөговь аймгаас сонгогдсон бөгөөд тус компанийн энэ хууль бус үйлдэл нь Таван толгой ХК-ийг их өрөнд оруулж, Өмнөговийн иргэдийн хүртэх ноогдол ашгийг бууруулж хэмээн үзэж байгаа юм.