2018.04.27

МҮЭХ-ны гишүүд тавдугаар сарын 1-нд орон даяар жагсана

МҮЭХ-ны гишүүд тавдугаар сарын 1-нд орон даяар жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдлээ. Боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын газрын ажилчдын цалин нэмэгдүүлнэ гэсэн амлалтандаа Засгийн газар хүрэхгүй байна гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хугацаа болчхоод байхад хэлэлцэхгүй байна гэв.