2018.05.03

Б.Бат-Эрдэнэ: Үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг алдагдуулахгүй байх хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байна. Тус хороо нь 7 гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-аас 6 жилийн хугацаатай томилсон орон тооны бус 4 гишүүнээс бүрдэнэ гэж заасныг үндэслэн Мөнгөний бодлогын орон тооны бус гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 5 сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Нэр дэвшиж байгаа хүмүүс ажлын туршлагатай, мэргэжлийн хүмүүс байна.Гэхдээ Монголбанкны мөнгөний бодлогын асуудал маш чухал. Өнгөрсөн жилүүдэд 2 Ихнаяд төгрөгний алдагдал гарсан. Үүний учир шалтгааныг гаргаж, хариуцлага тооцсон уу? Үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Үүнийг дагаад олон сөрөг үр дагавар гарч байна. Валютыг тогтвортой байлгаж чадах уу? Ипотекийн зээлийн асуудал яах вэ? Хэрэгцээ шаардлага их байгаа. Гуч гаруй мянган орон сууц хоосон байна.

 УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ипотекийн зээл хэрэгжсэн хугацаанд үр дүн нь ямар байсан бэ?