Д.Тэрбишдагва: Алх тогших төдийгөөр хамаг асуудлаа гурилдах гээд байна
0
2011.07.07

Д.Тэрбишдагва: Алх тогших төдийгөөр хамаг асуудлаа гурилдах гээд байна

-Сонгуулийн тогтолцоон дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаагаас чуулган хойшилж завсарлахаар болсон. ЭнэталаарУИХ-ын гишүүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдэгт асуудал байгаа юм биш. Монгол Улсад хууль хэрэгждэг эсэхэд л асуудал байна. Ийм байхад ямар ч хууль батлаад хэрэггүй. Энэ утгаараа Сонгуулийн хууль гэлтгүй Монголд хууль хэрэгждэг байх ёстой гэдгийг би их ярьж байгаа. Сонгууль болсон цагаас л эхэлж Сонгуулийн хуулиа өөрчилнө гэж ярьсан. Тэгсээр байгаад наадмын өмнөхөн асуудал үүсгэж гацаанд ордог жишгээ давтаж байх шив. Өмнө нь ч гэсэн Оюутолгой, Тавантолгой гээд олон асуудал дээр энэ маягаар өөрсдийн үзэл бодлоо тулгаж ирсэн. Өнөөдөр ч гэсэн ийм байдал үүсэж байгаад их харамсаж байна. Үнэхээр Сонгуулийн хуулиа хэлэлцэх шаардлагатай байсан бол хаврын чуулганы эхэнд л хэлэлцэх ёстой байсан юм. Нэг хэсэг л хөдөө, гадаа яваад их завтай байцгаасан шүү дээ.

-Ардчилсан нам хурал хаяжбайгаагаас олон чухал асуудлыгхэлэлцэжчадахгүй байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Байнгын хороогоор хэлэлцэх маш олон асуудал байна. Ингэж хойшлуулж болохгүй. Ингэснээр асуудлууд бөөгнөрч байна. Тэгээд ч зун болж хүн ардын нуруу тэнийх үед баахан багц асуудлыг алх тогших төдийгөөр шийдээд байвал маш хариуцлагагүй хэрэг болно. Хэрэв шаардлагатай гэж үзвэл наадмын дараа хуралдах хэрэгтэй. Үнэхээр Монголын ард түмнийхээ төлөө сонгогдсон УИХ-ын гишүүн мөн л юм бол унтах нойр, идэх хоолноосоо хасаад хуралдах ёстой. Түүнээс биш энд тэндхийн наадам хэсэж явах эрх бидэнд байхгүй. Харин наадмын дараа том асуудлуудаа тухтай хэлэлцмээр байна. Тэгэхгүй бол ёстой гурилдана гэдэг л болох гээд байна.

-Сонгуулийн тогтолцооны хувьд...

-Одоо бол Үндсэн хуулийнхаа хүрээнд ард түмэн нь шууд сонгох зарчмаар л асуудлаа шийдэх хэрэгтэй. Эсвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж холимог тогтолцоогоор явуулах эсэхээ ярих ёстой. Ер нь аливаа асуудлыг баяр наадамтай давхцуулж, хүмүүс назгайрсан үед хэлэлцдэгээ болимоор байна. Ялангуяа Сонгуулийн тухай хууль бол маш чухал хууль гэдэг агуулгаар нь хармаар байна.

-Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас гадна Сонгуулийн тогтолцоогоо сонгох асуудлыг ард түмнээсээ асуух ёстой гэдгийг дэмжиж байгаа. Эдгээрээс гадна цаазаар авах ялын асуудлыг ч гэсэн ард түмнээрээ шийдэх хэрэгтэй гэж бодож байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.