Х.Баттулга шилдэг оюутнаа шагнав
2010.12.21

Х.Баттулга шилдэг оюутнаа шагнав

Баянхонгор аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбоо шилдэг оюутнуудаа тодруулж, . шагнал гардуулах ёслолоо хийжээ. Тус нутгаас төрсөн улс төр бизнесийн салбарынхныг цуглуулж,   оюутан   залуустай уулзуулсан  сонирхолтой арга хэмжээний үеэр шилдгийн шилдгээр шалгарсан Цагдаагийн академийн сонсогч М.Уранцэцэг Зам тээвэр барилга хот байгуулалтын  сайд Х.Баттулгын нэрэмжит"Шилдгийн шилдэг оюутан"-аар шалгарч сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Мөн D DishTV-ийн захирал Д.Ганболдын нэрэмжит "Урлагийн салбарын шилдэг оюутан"-аар СУИС-ийн оюутан Ж.Номгонмаа шалгарсан бөгөөд шагналыг төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гардуулсан байна. Мөн энэ онд Баянхонгор аймгийн оюутан залуус "Их хуралдай" зохион байгуулсан гэнэ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.