Мэргэшсэн нягтлан бодогчдын дунд уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулав
2018.05.29

Мэргэшсэн нягтлан бодогчдын дунд уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулав

 Мэргэшсэн нягтлан бодогчдын бүтээлч сэтгэлгээ, нийгмийн олон талт асуудалд оролцох оролцоо, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, манлайлах эрмэлзлэлийг төрүүлэх, гишүүдийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, багийн ажиллагааг дэмжих үүднээс зохион байгуулдаг уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн 5-р сарын 26-нд боллоо. 

Тэмцээнд Баянгол, Сүхбаатар, Төмөр зам, ММНБИ, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй салбарын, нийт 12 багийн мэргэшсэн нягтлан бодогчид оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Мэргэшсэн нягтлан бодогчид “Ур чадвараас илүүтэй хандлагаар ажилд авах нь зөв”, “Төрийн албан хаагчдыг цөөлөх нь зүйтэй”, “Малчдад төрөөс дэмжлэг олгодог нь буруу”, “Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг хуваах нь зөв”, “Нийгмийн халамжийн бодлого нь хөгжилд сөргөөр нөлөөлж байна”, “Орлогын албан татварыг өсгөх нь зүйтэй” зэрэг сэдвүүдээр мэтгэлцсэн бөгөөд нийт оноогоор СБД-2 баг тэргүүлж, Төмөр зам-1, СХД-ийн багууд удааллаа. 

Уран илтгэлийн тэмцээнд СБД-ээс А.Даваасүрэн “Хувь хүний хөгжлийн үндэс нь”, СБД Л.Ганзул “Хайрлахаа больсон уу”, БГД-ээс З.Дайриймаа “Монголын дайсан”, Төмөр зам салбараас Д.Золбоо “Хүүхдээ ямар хүн болгох вэ”, Ш.Анхбаяр “Үнэ цэнийг бий болгох нь”, СХД-ээс Э.Энх-Амгалан “Хонгилын үзүүрт” зэрэг сэдвүүдийг сонгон өрсөлдсөнөөс уран илтгэгчээр мэргэшсэн нягтлан бодогч З.Дайриймаа, Э.Энх-Амгалан, Д.Золбоо нар тодорлоо.