2018.05.28

С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын 230 тэрбум төгрөгийг нэг банканд хүүгүй хадгалах боломжгүй

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ 2012 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа Нийгмийн даатгалын 230 тэрбум төгрөгийг Капитал банканд нууц хэлцэл хийн байршуулсан асуудал яригдаж байна. Энэ талаар тэрээр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын 230 тэрбум төгрөгийг нэг банканд хүүгүй хадгалах боломжгүй.  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл буюу тус сангийн мөнгө бол Төрийн сан, Сангийн яаманд байдаг. Сангийн яам, Төрийн сангаас хүүгүй 230 тэрбум төгрөг гараад аль нэг банканд байршиж байхад хараад суухгүй нь ойлгомжтой. Тиймээс ийм боломж байхгүй.