Л.Болд: Яагаад С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай уялдуулж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулав?
Хуульзүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын 17 дахь илтгэлийг сонслоо.
Энэ үеэр байнгын хорооны гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв.
Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд “Хүний эрхийн илтгэл гээд том ном байсхийгээд л хэлэлцдэг. Монгол Улсад хүний эрх нь болоод ч байгаа юм шиг, эсхүл комисс нь болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг. Захын хүнээс очоод асуу, таны хүний эрх хангагдаж байна уу, хүний эрхийн асуудлаар та сэтгэл хангалуун байна уу гэж. Хүмүүсийн 80, 90 хувь нь болохгүй байна аа л гэж хэлнэ. Өнөөдрийн хуулиар бол ХЭҮК-ийг буруутгах арга алга. Байгаа ажил нь цаас үйлдвэрлэх л ажил юм чинь. Зөвлөмж бичээд л цаас үйлдвэрлээд л судалгаа хийгээд яваад байдаг цаана нь аймшигтай хүний эрхийн зөрчил, хүний эрхийг уландаа гишгэсэн тогтолцоо амь бөхтэй байсаар л байгаа. Үндсэн хуулиараа хүний эрх гэдэг бол Монгол Улсын хамгийн эрхэмлэн дээдлэх зүйл гээд тунхаглачихсан, түүнийгээ хэрэгжүүлэх гэхээр ХЭКомисс нь шүдгүй арслан шиг л юм байж байдаг, арслан ч биш дээ бамбарууш ч юм уу юу ч юм. Бусад орнуудыг хараарай, тэр хүний эрхийн комисс, хүний эрхийн манаач байгууллагуудаасаа хууль, хүчнийхэн яаж айж чичирдэг вэ гэдгийг” хэмээсэн юм.