2018.04.23

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд асан С.Зоригийн хөшөөнд  өнөөдөр уламжлал ёсоор цэцэг өргөж, хүдэтгэл үзүүллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Тэртээх 1989, 1990 оны жавар тачигнасан хүйтэн өдрүүдэд Монголын ард түмнийг зоригжуулж, нийгмийн өөрчлөлтийн төлөө асар их зүйл хийсэн хүн бол С.Зориг агсан юм. Түүнтэй хамт ардчилсан хувьсгалын үйл хэрэгт  оролцож явсандаа бахархдаг.

УИХ-ын гишүүн Л.Болд:  С. Зориг надад албан тушаал хэрэггүй гэж хэлдэг хүн байсан юм. Улс орон мухардалд ороод, бид ерөнхий сайд болохыг олон сарын турш гуйсан. 10 сарын 2-ны өдөр надтай утсаар яриад “За би зөвшөөрлөө” хэмээн хэлсэн. Гэтэл тэр оройдоо амь үрэгдсэн байсан. Өөрөөр бол Монголын дараагийн ерөнхий сайдыг Монголд сайхан ирээдүй авчрах хүнийг хөнөөсөн аймшигтай аллага. Мөн энэ хэрэгт холбогдуулан түүний гэргийг 20 жилийн турш яллагдагч, гэрч, сэжигтнээр татав. Одоо хуулийн байгууллага  хариугаа өгөх цаг боллоо.

УИХ-ын гишүүн О. Баасанхүү: Хууль, төр нь асуудлаа шийдээд явах ёстой.