С.Эрдэнэ: Галт тэрэг хөдөлчихлөө гэх юм, дэлбэлж бас болдог юм шүү
2010.04.12

С.Эрдэнэ: Галт тэрэг хөдөлчихлөө гэх юм, дэлбэлж бас болдог юм шүү

УИХ-ын гишүүн, нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-АН-ын ротацийн энэудаагийн сонгууль өмнөхжилүүдийнхийг бодволнэлээд хэл ам татлах шигболлоо?


-АН-ын дотоод сонгууль бол жил бүр болдог жирийн үйл ажиллагаа. ҮЗХ-нд тэр орлоо, энэ гарлаа гээд янз бүрээр яриад байгаа. Энэ тийм сүр бадруулаад байх асуудал биш.

-Хэд хэдэн дүүрэг,зарим аймагт ротацийнсонгуультай холбоотоймаргаан гарсан. Учрааололцсон уу?

-Ер нь улс төрийн намуудын тухай хуульд ч, тухайн намын дүрэмд ч дотоод асуудлаа дотооддоо шийдэх ёстой. Намын Хяналтын ерөнхий хороонд гурван дүүрэг, нэг аймгийн ротацийн сонгуультай холбоотой маргаан очоод байгаа. Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Дархан-Уул аймгийн маргаантай асуудлыг Хяналтын ерөнхий хороо энэ долоо хоногийн эхээр хэлэлцэж шийднэ. Хяналтын ерөнхий хорооны шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг.

-АН-ын ҮЗХ-ны дотоод сонгуулийн үр дүн ямар гарав?

-ҮЗХ-ны нийт гишүүдийн гуравны нэг буюу 76 суудалд ротац явуулсан. Эдгээр суудлын 40-өөд нь шинэ хүн орж ирсэн. Энэ бол маш том үзүүлэлт.

-АН-ын генсек Д.Эрдэнэбат болон ИХН-ын гишүүн асан О.Магнай нар Баянгол дүүргээс ҮЗХ-д сонгогдсон. Тус дүүргээс УИХ-д сонгогдсон Х.Тэмүүжин гишүүн намынхаа ҮЗХ-нд суудалгүй хоцорсон нь үл ойлголцох байдал үүсгэх шиг болсон?

-Энд нэг юм л хэлье. Х.Тэмүүжингийн хувьд залуу хүн, алдаа оноо гаргаа л биз. АН-ын анхан шатны байгууллага, гишүүдтэйгээ ажиллах цаг заваа зохицуулалгүй явсаар нэг ёсны сануулга авсан гэж ойлгож байгаа. Гэхдээ ирэх жилийн ротацийн сонгуулиар Х.Тэмүүжин ҮЗХ-д эргээд орох боломжтой шүү дээ.

-ҮЗХ-д сонгогдохын төлөө мөнгө төгрөг өгдөг гэх яриа гарсан. Тийм зүйл үнэхээр гарсан юм уу?

-Намын гишүүд бие биедээ мөнгө өгнө гэж юу байдаг юм. О.Магнайтай холбоотой тийм яриа гарсан, Сонгинохайрхан дүүргийн АН-ын анхан шатны байгууллагад нэлээд өрсөлдөөн, маргаантай байсан юм билээ. Гэхдээ тэнд унах нь өөр хэрэг. Намын ҮЗХ-нд өөр дүүргээс сонгогдох боломжтой. ҮЗХ-нд сонгогдохын тулд аль ч аймаг, дүүрэгт очиж өрсөлдөх эрх нээлттэй.

-Чингэлтэй дүүргийн АН хоёр хуваагдаад, тусдаа ротацийн сонгуулиа явуулсан. Энэ будлианд таныг оролцсон гэж хэвлэлд бичсэн байсан?

-Намайг янз бүрээр балбаад л байгаа шүү дээ. Нийслэлийн АН-ын дарга тиймэрхүү хэл аманд орох нь зүй ёсны асуудал. Би хор найруулж Бат, Дулмаа, Сарааг ҮЗХ-нд гарга гэж хэнд ч, хэзээ ч яриагүй. Болох ёстой ротацийн сонгууль л болсон. АН-ын давуу тал нь дотоод сонгууль ширүүн өрсөлдөөнтэй болдог. Үүгээрээ АН амьд байдаг.

-Саяын ротацийн cонгууль АН-ын доторхи "Алтангадас"-ынхан болон Ардчилсан хүчний холбооны хоорондын тулалдаан боллоо гэж үзэх хүн байна. Ротацийн дүнг харахад хүчний харьцаа ямар байна вэ?

-Үүнийг дүгнэж цэгнээгүй байна. Ардчилсан хүчний холбоо гэхээс илүү АН өөрөө нийгэмд ямар байр суурь эзэлж байна гэдэг асуудал сонин. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар АН, МАХН аль аль нь иргэдээс маш доогуур санал авсан байна лээ. Үүнд дүгнэлт хийх ёстой.

-Та нийслэлийн АН-ын дарга. Өөрөөр хэлбэл АН-ын удирдлагын нэгийн хувьд намынхаа рейтинг унасныг ямар шалтгаантай гэж бодож байна вэ?

-Би анхнаасаа эсэргүү байсан. Хамтарсан Засгийн газар байгуулахын эсрэг эхнээсээ л үгээ хэлж байсан. Тэр байр суурь одоо ч хэвээрээ. Гэхдээ ардчиллын зарчим бол олонхийн саналыг хүндэтгэн дагах үүрэгтэй. Мөн цөөнхөө сонсох ёстой. Би хамтарсан Засгийн газар байгуулах үед үгээ хэлж байсан. Ингэж болохгүй гэдгийг хэлсэн. Яахав өөрөө намын удирдлагад байгаа болохоор хэн нэгэнд дүгнэлт хийх утгагүй л дээ.

-Оюутолгойн гэрээг эсэргүүцэж УИХ-ын 11 гишүүн шаардлага хүргүүлсэн байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Намайг Тайланд явсан хойгуур тийм бичиг өгсөн байна лээ. Би байсан бол 12 дахь гишүүн нь болно. Оюутолгой ард түмний өмч. Монголын баялгийг хэдэн олигархи, улс төрийн бүлэглэл нийлж идэх гэж байгаа бол түүний эсрэг зогсоно.

-Гэхдээ Оюутолгойн ТЭЗҮ-ийг засвартайгаар хүлээн авснаар галт тэрэг нэгэнт хөдөлчихлөө шүү дээ?

-Хөдөлсөн галт тэргийг дэлбэлж болно. Замыг нь тасалж болно."Стоп" кран гэж байдаг шүү дээ. Монголын баялгийг монголчуудад өгөх хэрэгтэй. Тавантолгойд хөрөнгө оруулах гээд байгаа "Пибоди" гэж хувьцаат компани байна. Тэр компанийн ард "Чинхуа" байгаа. Тэгвэл Тавантолгойг шууд "Чинхуа"-д өгчих л дөө. Мөнгө, ашиг харж, хахууль авч байгаа хүмүүс одоо ханасан байлгүй дээ. Оюутолгойгоос зөндөө авлига авлаа. Тавантолгойг Монголын ард түмэнд үлдээгээч гэж хэлмээр байна. Яагаад Арабын орнууд баян байдаг юм. Арабын Эмират, Катар зэрэг улсын иргэд дэлхийн аль ч улсад визгүй зорчдог юм. Баялагтай орны баян иргэд болохоор тэгж байна. Монгол баялгаараа дэлхийд эхний аравт багтаж байж иргэд нь яагаад гуйлгачин байдаг юм бэ. Би үүнтэй эвлэрэхгүй.

-Хэрвээ Оюутолгойн гэрээ унах юм бол Засгийн газар ганхаж таарна. Тиймээс гэрээг эхлүүлэхийн тулд нэлээд зүтгүүлэх шиг боллоо?

-Болдогсон бол бүгдийг нь огцруулаад, хариуцлага тооцоод явмаар байна.

-АН-ын ҮЗХ ойрын үед хуралдах уу?

-Хуралдах шаардлага бол бий. ҮЗХ чухам хэзээ хуралдах юм, бүү мэд.

-Иргэний хөдөлгөөнүүд УИХ-ыг тарахыг шаардсан. Тэд энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж өлсгөлөн зарлаад байна. Та тэднийг дэмжиж байгаа юу?

-Жагсаал цуглааныг хүндэтгэж байгаа. Би өөрөө ч гэсэн халуунд халж, хүйтэнд хөрч, энэ цементэн талбайд олон шөнө хонож байсан. Жагсаал, цуглаан зохион байгуулах нь хүний үндсэн эрх, ардчиллын ололт. Тэнд Г.Уянга байна уу, Д.Батцогт байна уу гэдэгтээ биш, Монгол Улсын иргэн төр засагтаа шаардлага тавих, улс төрийн намуудаас амлалтыг нь нэхэх эрхтэй. Харин тэд УИХ-ыг тараах үндэслэлээ их муу тавьсан юм уу даа гэж бодож байгаа. Бусдаар бол тэднийг бол дэмжиж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.