С.Эрдэнэ: Би муудалцах, шүүмжлэх өвчин тусчихсан хүн биш
2011.01.07

С.Эрдэнэ: Би муудалцах, шүүмжлэх өвчин тусчихсан хүн биш

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. Намын даргаа тагнаж, чагнасан хэргээр спикерт "ховлоод" байгаа тэрбээр ЭБЭХ-ний сайдыг огцруулах их аяндтордоод буй. Энэ мэтээр байнга олны хараанд өртөж байдаг эрхэм гишүүн энэ сард хуралдах сурагтай байна. ҮЗХ-ны хурлаасаа ямар нэгэн үр дүн гарна гэдэгт итгэлгүй байгаа гэнэ.

\-Нэгдүгээр сард багтаагаад Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болно гэсэн тов дуулдсан. ТаҮндэсний зөвлөлдөх хорооны энэ хурлаас юу хүлээж байна вэ?

-Ер нь одоогоор намын Гүйцэтгэх зөвлөл ч хуралдаагүй, энэ тухай асуудлаар аль нэг шатанд яригдаж байгаа зүйл алга. Өнөөдөр яригдаагүй байгаа болохоор энэ сардаа Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах товыг тогтоож, зарлаад, хуралдах боломж харагдахгүй л байна.

-Уг нь өмнөх ҮЗХ-ны хурал дээр намын дарга чинь нэгдүгээр сард эргэж хуралдъя гэж албан ёсоор хэлсэн шүү дээ?

-Яах вэ өөрөө тэгж хэлсэн. Манай хүн чинь хэлсэндээ тэр болгон хүрээд байдаггүй шүү дээ. Энэ сард Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана гэдэг асуудал тодорхойгүй байгаа болохоор энэ талаар би тодорхой зүйл хэлж чадахгүй нь. Ер нь хуралдлаа гэхэд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас би олон зүйл хүлээхгүй ээ. Хамгийн гол нь намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн асуудлыг ярьж цаашдаа намын шинэчлэлийг түүн дээрээ үндэслэн эхлүүлбэл арай л нааштай үр дүн гарах болов уу гэсэн бодолтой   байгаа. Түүнээс өөрөөр энэ цаг үед хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намд хэрэгтэй сайн сайхан шийдвэр гарчихна гэдэгт би нэг их итгэлтэй биш байгаа шүү.

-Өмнөх ҮЗХ-ны хурлын өмнө З.Энхболд гишүүн та хоёр намын даргын асуудлыг маш идэвхтэй тавьж байсан. Энэ байдал дахиад давтагдах уу?

-Намын удирдлага гэхээсээ илүү энэ нам өнөөдөр чухам юуны төлөө яах гэж яваа юм гэх мэтээр намын байр суурь олон түмэнд тодорхой биш байгааг тодруулах шаардлагатай байна л даа. Сөрөг хүчин ч юм уу, эрх баригч ч юм уу бүү мэд байдалд явсаар өнөөг хүрлээ. Энэ нам 2012 онд сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй, ямар байр суурьтай орох, өнөөгийн улс төрийн хариуцлагыг хуваалцах эсэх гээд олон зүйл тодорхойгүй байна шүү дээ. Ардчилсан нам түүний Үндэсний зөвлөлдөх хороо энэ бүхэнд хариу өгөх цаг аль эрт болсон. Харамсалтай нь одоо болтол энэ талаар ямар нэг тодорхой асуудал гараагүй байж л байна, Жишээ нь, өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулаад юу хийв, юу бүтээв гэдгээ хүртэл дүгнэж яриагүй л байгаа. Баахан магтаалын үгээр бие биенээ булаад л, гэгээлэг юм яриад л эдийн засаг, амьдрал сайжирч байна, асар их мөнгөтэй болох гэж байна гэж яриад л байгаа. Гэтэл яг нийгэмд, ард түмний гар дээр ирж байгаа бодит орлого юу ч байхгүй байна. Ард түмний халаасаар л энэ бүхнийг хэмжье л дээ. Иргэдийн халаасанд байгаа мөнгө, иргэдийн гар дээр ирж байгаа талх, махны хэмжээ нэмэгдсэн эсэхээр ярих юм бол өнгөрсөн хоёр жилд юу ч өөрчлөгдөөгүй. Бодит орлогоор л асуудлыг ярина шүү дээ. Түүнээс биш зүгээр хэн нэгэн удирдлага, лидерийн ярьснаар амьдрал сайхан болчихдоггүй юм.

БИЛАВХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙШҮҮ

-2011 он гарч сонгуульт дөрвөн жилийн тал нь өнгөрчихлөө. Тэгэхээр хамтарсан Засгийн газрын хийсэн бүхний гай хийгээд гавьяаг хоёр нам хуваалцах нь тодорхой юм биш үү. Та ч гэсэн энэ бүхнээс сонгогчдынхоо өмнөхуваалцан хариуцлага тооцуулах ёстой болж хувирах бaйх лдаа?

-Би харин ч "Үгүй" гэж бодож байгаа шүү. Яагаад гэвэл анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулахын эсрэг байсан Анхнаасаа л Үндсэн хууль холбогдох хуулийн дагуу Засгийн газар байгуулагдах ёстой гэдгийг хэлж байсан. Өнөөдөр ч би энэ 6ai суурин дээр хэвээрээ байгаа. Яах вэ тухайн үедээ би Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний олонхын саналаар хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжээд явсан нь үнэ Гэхдээ энэ хамтарсан Засгийн газраас олигтой үр дүн гарахгүй гэдгийг би урьдчилж хэлж байсан. Харамсалтай нь миний энэ үгийг тухайн үед хүлээж аваагүй, сонсохыг ч хүсээгүй. Тодорхой бүлэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалд шунасан тэр шуналын гал анхааруулж хэлж байсан олон олон хүний үгийг Tyxaйн үедээ хуйхлаад л өнгөрсөн шүү дээ. Өнөөдөр эргээд харахад "Оюутолгой" юу болов, "Таван толгой" одоо юу болох гээд байна Төмөр замын бодлогоо баталсан. Гэвч одоо болтол нэг xү рз шороо ч асгаагүй л байна. Орон сууцны хөтөлбөрийг баталлаа. Одоо болтол нэг мөр шийдсэн юм хаана байна. Хамгийн наад зах нь хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа хотын агаарын бохирдлыг хар. Замын түгжрэлийг хар. Хотын иргэдийн ахуй орчны бохирдлыг хар. Ялангуяа гэр хороололд ямар ч шинэ нэр төрлийн халдварт өвчин гарахыг үгүйсгэх газаргүй болчхоод байна шүү дээ. Энэ мэтчилэн олон асуудал шийдэгдээгүй байна Юм сайхан болоод байгаа ч юм шиг, бүтээд байгаа юм шиг яриад байдаг. Улаанбаатар хотын өнгийг нь засаж хөгжлийг \тодорхойлж байгаа бүхэн бүгд л хувийн компаниудын харьяанд орно шүү дээ. Төрөөс барьсан нэг ч барилга байхгүй. Хувийн хэвшлийнхний хийж байгаа хөрөнгө оруулалт, барьж байгаа барилга байшингаар хөгжлөө тодорхойлох гэж байгаа бол түү шиг инээдтэй юм байхгүй шүү. Төрийн бодлого юугаар хэмжигдэх ёстой вэ гэвэл үнэхээр хамтарсан Засгийн газар ажил хийж чадаж байна уу, үгүй юү гэдгээр гарах ёстой. Иргэдийн гар дээр байгаа гурил будаа, талх махны нэг хүнд ноогдож байгаа хэмжээнээс халаасанд нь байгаа мөнгөн орлого хэдэн хувиар өссөн гэдгээ л асуудлыг хэмжинэ үү гэхээс биш гоё сайхан ярьснаар асуудлыг хэмжихгүй биз. Иймээс ний нуугүй хэлэхэд ер нь хамтарсан Засгийн газар байгуулаад хоёр жил гаруйн хугацаанд бодитой нийгэмд үлдэцтэй ажлыг хийж чадсангүй гэж би хэлэх гээд байгаа юм.

Н АЛТАНХУЯГИЙН АСУУДАЛ ХУУЛИЙНХАА ДАГУУЯВАХБАЙХ

-Та Н.Алтанхуяг даргыг тагнаж, чагнасан хэргээрспикерт "ховлочхоод" байгаа. Энэ асуудал юу болж байгаабол. Танд ямар нэгэн мэдэгдсэн юм байна уу?

-Одоогоор ямар нэгэн мэдэгдсэн зүйл алга. Ямар ч байсан хуультай, номтой учраас хуулийнхаа хүрээнд асуудал шийдэгдэх байх л гэж бодоод харж сууна.

-Ингэхэд намын дарга Н.Алтанхуяг, намын гишүүн С.Эрдэнэ хоёрын хоорондын бус хэтэрхий хувийн шинжчанар давамгайлсан үл ойлголцол мэт харагдаад байх болж Энэ нь бүр нийт намаа хамарсан улс төр болж хувираад байх шиг?

-Үгүй дээ. Би Н Алтанхуягтай ямар нэгэн зүйл булаацалдаагүй шүү. Бид хоёрын хооронд хувь хүний гэх ямар ч асуудал байхгүй Миний ярьж байгаа асуудалд хэн нэгэн Н.Алтанхуягийг ерөөсөө яриагүй. Өнөөдөр Ардчилсан намын байр суурь ямар байна Түүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, ард түмний амьдралд нөлөөлөх нөлөө гэх зэргийг л ярьж байгаа. Хамтарсан Засгийн газарт орсноор Ардчилсан нам юу хийж гийгүүлэв, ард түмний амьдралд бодит өөрчлөлт гаргаж чадав уу гэдгийг л ярьж байгаа юм. Боломж байсан уу гэвэл байсан шүү дээ. Чадаагүй л байхгүй юу. Юу хийв. Өнөөдөр нам дамжсан олигархиуд ашигт малтмалын ордуудыг хувааж идэх, хагартлаа баяжих үүд хаалгыг төлөө л улайрцгааж байна. Яг одоо улс орон, ард түмнийхээ төлөө сэтгэлтэй хүн байгаа юм уу.Баян түшээдийг яръя л даа. Өнөөдөр Засгийн газар, УИХ-ын удаа дараа гаргасан тогтоол шийдвэрүүдийг зөрчиж, биелүүлэхгүй байна. Тодорхой эрх ашгийн үүднээс асуудалд хандаж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ, юу гэж тайлбарлах юм. Үүнийг жижигрүүлж аваачаад хоёр хүний асуудал болгож харах хэрэггүй л дээ.

-Танай намын зарим гишүүн намын даргын ажлаа Тэргүүн шадар сайдын ажлынхаа хойно хаяад байна гэж шүүмжилсэн байсан. Ер нь энэ хоёр ажлын аль нь нэн тэргүүнд байх ёстой юм бэ?

-Шударга хэлэхэд энэ хүн аль алиныг нь хийж чадахгүй байгаа. Тэргүүн шадар сайдын ажлаа ч хийж чадахгүй байна. Намын даргынхаа ажлыг ч хийж чадахгүй байна. Тэгэхээр аль нэг ажлаа эргүүлж өгөөд үлдсэн ажлаа арай өөрөөр хийх шаардлагатай юм уу гэж харж байна. Үнэхээр энэ хун энэ хоёр ажлыг давхар хийх нь битгий хэл аль алиныг нь хийж чадахгүй байгаа. Би ингэж л дүгнэж байгаа.

ЭНЭ ХОЛБООГ УЛС ТӨРИЙН БАНТАНД БИТГИЙ ХУТГА

-Хүний хийж байгаа ажлыг өөлнө,гоочилно гэдэг нөгөө талаасаа их амарханл даа. Ардчилсан хүчний холбоо намын удирдлагыг авч, дараагийн ээлжидхоолондоо орохоор хэтэрхий улайрчзүтгээд байгаа юм биш үү?

-Ардчилсан хүчний холбоо улайрч байгаа гэдгийг чи юугаар томьёолж байгаа юм. Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад жил болоогүй байна. Энэ холбоо байгуулагдсанаасаа хойш улс төрийн мэдэгдэл нэг ч удаа хийгээгүй. Үгүй шүү дээ. Улс төрийн ямар нэгэн акц хийгээгүй. Ардчилсан хүчний холбоо Монголоо шинэчилье гэсэн сэтгэлтэй ардчиллын төлөө гэсэн зүтгэлтэй хүн болгон элсэж болдог жирийн л нэг төрийн бус байгууллага. Өнөөдөр яагаад түүнийг намын нэг фракцын түвшинд авч үзэх гээд оролдоод байгаа юм. Энэ холбооны удирдлагад З.Энхболд бид хоёр байгаагаараа ч юм уу, УИХ-ын гишүүд байгаагаараа буруутай биш биз дээ. Нэгдүгээрт бидний буруу биш. Хоёрдугаарт энэ холбооны буруу биш. Энэ холбоог ямар нэгэн улс төрийн бантанд битгий хутга. Хэрэггүй. Энэ холбоо өөрийн гэсэн чиг үүрэгтэй, өөрийн гэсэн зорилготой холбоо. Ер нь зүгээр Ардчилсан хүчний холбооны зүгээс намын удирдлага руу улайрч, хэн нэгнийг намын дарга болгох гэж зүтгээд явсан юм байхгүй. Хэлэх гэсэн үгээ бид Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр хангалттай хэлсэн. Намын даргад хэлэх ёстой үгээ л хэлсэн. Чи нэг бол наад ажлаа хий, нэг бол Тэргүүн шадар сайдаа хий. Аль нэгийг нь л хий. Ардчилсан нам хэн нэгний өмч биш шүү дээ гэж асуудалд шүүмжлэлтэй хандсанаараа аливаа эрх мэдэлд дурладаг, шунадаг этгээд болж хувирах албагүй шүү дээ. Яагаад шүүмжилж болохгүй гэж. Би энэ намын гишүүнийхээ хувьд хэнийг ч шүүмжлэх эрхтэй. Үнэхээр энэ намыг эрүүл байлгая, энэ нам өнгөтэй өөдтэй байгаасай, энэ нам үнэхээр ялалт байгуулаасай гэж бодож л байгаа бол энэ намын гишүүн бүр намынхаа төлөө ажиллах ёстой. Тэгэхийн тулд хэн нэгэн дарга, цэргийг магтахаасаа илүү явуулж байгаа үйл ажиллагааг нь аль болох шүүмжлэлтэй байр сууринаас харж, бүтэхгүй болохгүй байгаа зүйлийг цаг алдалгүй засаж залруулах зөв чиглэл рүү нь явуулахаар өөрийнхөө боломжийг ашиглаж ажиллах үүрэгтэй. Түүнээс би хэн нэгэнтэй муудалцах, хэн нэгэн хүнийг шүүмжлэх өвчин тусчихсан хүн биш шүү  дээ.

-Ээлжит бус хурал зарлуулахын тулд өлсгөлөн зарлахаас буцахгүйгээр тэмцэхээ амлаж байсан залуучуудтай та уулзаж байсан уу. Намын дотроос З.Энхболд та хоёр, гаднаас тэр залуус нийлээд даргадаа шахалт үзүүлж байна гэх юм?

-Би намынхаа хэнтэй нь ч уулзаж байгаа. Одоо ч уулзаж байна. Цаашдаа ч уулзана. Гэхдээ хэн нэгэн хийгээд хэсэг бүлэгтэй нь зориуд уулзаж ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Би ямар нэгэн хэсэг бүлэг залуусыг, гишүүдийг та нар өлсгөлөн зарлаарай, тэгээрэй ингээрэй гэж хэлээгүй. Ер нь тэгээд залуучууд асуудалд яаж хандах нь өөрсдийнх нь эрх шүү дээ. Ийм зүйлийг заавал хэн нэгэнтэй холбох шаардлагагүй. Бид 1990 оноос эхэлж тэмцсэн. Тэмцлийн янз бүрийн хэлбэрийг сонгож байсан. Тэгэхдээ бид хэн нэгнээр удирдуулж, хэн нэгнээр заалгаж байгаагүй шүү дээ. Өөрсдөө л шийддэг байсан. Одоогийн залуучууд ч гэсэн тэгж явна гэж ойлгодог. Энэ залуучуудын тэмцэл ямар үе шаттай яаж явахыг бид мэдэхгүй.

 УЛС ТӨРИЙН ОРОН ЗАЙГ ХЭН НЭГНЭЭС ГУЙЖ АВДАГГҮЙ ЮМ

-Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийной   шувтарлаа.   Яг   энэ   үед   залуучууднамын даргаа огцруулж өөрчлөхийн төлөөөлсгөлөн зарлах дээрээ тулж хүртэл үзлээ.Ардчилсан нам бүхэлдээболовсонхүчнийдахин  хуваарилалтхийх цаг болж гэдгийгэнэ   бүхэн  хэлээдбайгаа   юм   биш үү ?

-Ер нь тэр цаг ирчихсэн. Гэхдээ бүх зүйлийг залуучуудад шилжүүлнэ гэвэл түүн шиг худлаа худлаа зүйл байхгүй л дээ. Аливаа юманд залгамж чанар гэж байх ёстой. Өнгөрсөн рүүгээ буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдэг дээ. Түүнтэй адилхан өнгөрсөн болгоныг хоцрогдсон, болохгүй бүтэхгүй талаас нь яриад байвал түүн шиг буруу юм байхгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурав холбогдож байж л зөв болдог. Тиймээс залуучууддаа тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, тодорхой хэмжээний орон зай гаргаж өгөх ёстой. Энэ миний ойлголт шүү. Гэхдээ улс төрийн орон зайг хэн нэгнээс гуйж юм уу, хэн нэгнээр найр тавиулж авдаггүй юм аа. Улс төрийн орон зайг хүн өөрөө л олж авдаг юм. Хэн нэгний дэмжлэгээр бий болгодоггүй. Тэмцлээр бий болдог орон зай болохоос биш зүгээр л нэг нь "За, би хөгширлөө чамд орон зайгаа тавиад өгье" гээд олдчихдог эд биш шүү. Хүнд яах гэж тэтгэврийн нас гэж заадаг билээ дээ. Хүний идэвхтэй ажиллах чадавх, уураг тархи, бие махбодь, биологийн хувьд идэвхтэй ажиллаж чадах тэр насыг л "тэтгэврийн" гэдэг шүү дээ. Тэгвэл тэтгэврийн насанд хүрээгүй хүнийг "Чи хөдөлмөрийн чадваргүй байна" гэж хэлж болохгүй биз дээ. Хууль бус үйлдэл болно. Түүнтэй адилхан дөнгөж 40 гараад 50 дөхөөд ирэхээрээ хэн ч биш болж хувирдаг. 20 гаран  насны залуучууд болохоороо бүгдийг хийж чаддаг баатрууд болдог тийм юм гэж байхгүй ээ. Тийм учраас залуучуудад тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ залуучуудыг зөв сургаж, зөв хүмүүжүүлж, зөв боловсрол, зөв ойлголт өгөх ёстой юм. Энэ ажлыг бид, ахмадууд эргэн тойронд байгаа бүх хүн л тэр ажлыг хийх ёстой.

 

ШААРДЛАГАТАЙ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ САЙДЫН НЭРСИЙГ НЭМНЭ

-Та саяхан УИХ-ын хоёр гишүүнтэй нийлээд Д.Зоригт сайдыг огцруулах тухай бичиг өгсөн байгаа. Танай намын С.Баярцогт гишүүнд ч гэсэн ийм асуудлыг гаргаж тавихад нэг их гайхаад байхааргүйгээр байдал үүсэж л байсан. Та тухайлбал нэмж Засгийн газрын сайд нараас хариуцлага тооцох хүний нэр оруулах талаар бодоогүй юу?

-Шаардлагатай бол тавина. Хүний, өөрийн гэх ялгаа байхгүй шүү дээ. Д.Зоригт сайдын хувьд зүй ёсны асуудал л гэж үзэж байгаа. Түүнээс биш хэн нэгэн хувь Д.Зоригтын асуудлыг яриагүй. Тухайн салбар нь болохгүй байна уу, болохгүй байна. Нийслэлийн агаарын бохирдлыг хар. Гэтэл эрчим хүчний салбар хариуцсан сайд нь нийслэлийн утааг бууруулах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх талаар дорвитой нэг ч алхам хийхгүй байна. 2009,2010оны улсын төсөвт нэг  ч төгрөг суугаагүй.2011онд ч суугаагүй.Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих, байгуулах тухай олон жил ярилаа.Энэ талаар нэгч дорвитой алхам хийгээгүй.Өнөөдөр Улаанбаатар хот хөлдөхөд бэлэн байна.Хоёр гол цахилгаан станцын аль нэг нь доголдоход л Улаанбаатар хөлдлөө.Гэтэл үүнийг мэдсээр байж энэ талаар арга хэмжээ авахгүй байна гэдэг нь өөрөө гэмт хэрэг шүү дээ.

-Цул баг болсон Засгийн газраас нэгийгнь сугалснаар байдал сайжирна гэдэгт таитгэлтэй байгаа хэрэг үү?

-Ер нь Засгийн газарт ажил хийх боломж бүр ч алдагдчихаагүй байна гэж би харж байгаа. Тиймээс энэ асуудал тэдэнд том дохио санамж болох байх гэж бодож байна.

-Д.Зоригт сайдын асуудлаар хоёр намын дарга, эсвэл бүлгийн дарга нар ярилцаад гурван гишүүнээ ятгаж чадвал асуудлаа буцаан татаа гэсэн байр суурийг албан бусаар илэрхийлсэн. Тэгэхээр ийм тохиолдолд та ямар нэгэн тохироо хийхгүй гэх баталгаа байна гэж ойлгож болох уу?

-Тийм юм болохгүй байх аа. Энэ асуудлыг өргөн барьсан гишүүдтэйгээ би уулзсан. Байр. суурин дээрээ бүгд л хатуу байгаа. Ямар нэгэн-дарамт шахалт, яриа тохироо байхгүй. Бид хэн нэгэн хувь хүний, аль нэгэн намын тухай асуудал тавиагүй шүү дээ. Монголд төр гэж байгаа юм уу, Монгол төрийн ноён нуруу шударга төр, хууль гэж юм байна уу, Монголд хуулийн хэрэгжилт хэр хангагдаж байгаа юм зэрэг асуудлыг л ярьж байгаа юм. УИХ-ын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Xуулийн  хэрэгжилтэд хяналт тавих үүргээ умартаж, хуул тийм эрхтэй, эсэхээ мэдэхээ больчхоод байна шүү дээ. Үүнээс болоод гүйцэтгэх засаглал даварч байгаа байхгүй юу. Сайдууд нь даварч байна. Түүнийг дагаад бүх шатны төрийн байгууллагууд даварч байна. "Ингэж болдоггүй шүү" гэж сануулах, дохио болгох үүднээс бид асуудалд хандаж тавьсан.

-Та УИХ-ын дэгийн тухай хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ. Хэвлэлийнхэн бид ажил хаяад гурав хоночихлоо?

-Би энэ хуульд үнэхээр сэтгэл дундуур байна. Маш муу хууль. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боож хаагдуулсан УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан. Өөрийнхөө үзэл бодол, байр сууриа  илэрхийлснийхээ төлөө УИХ-ын гишүүдийн үг хэлэх боломжийг хаасан, хуралдаан даргалагчид хэт их боломж олгосон гэх мэт заалтууд орсон хууль байна лээ. Бид ардчиллын ололтоосоо өдөр ирэх тутам ухраад л байх юм. Харамсалтай нь энэ хуулийг санаачилсан хүмүүс бүгд л ардчиллын төлөө дуу хоолой болж явсан хүмүүс байгаа. Үнэхээр харамсалтай.

 

БИ ДЭГИЙН ХУУЛЬД ИЙМ ЗААЛТУУД ОРСНЫГ МЭДЭЭГҮЙ ЭЭ

-Хэвлэл мэдээллийнхэн бид УИХ, Байнгын хороогоор энэ хуулийг хэлэлцэж байхад байсан мөртлөө хаалт хийсэн заалтуудыг нь анхаарч үзээгүй. Та энэ тухай мэдэж байсан уу?

-Би мэдээгүй ээ. Энэ хуулийг гарсан хойно нь УИХ-ын гишүүний үг хэлснийх нь төлөө сануулга өгөх гэх мэт заалтуудыг би сүүлд л харж байна. Тухайн үед би энэ заалтуудыг анзаараагүй. Магадгүй миний юманд хайнга хандсаны буруу байх. Байнгын хороодыг хаалттай хуралддаг болгох тухай асуудал хэдэн жилийн өмнө яригдсан шүү дээ. Бөөн хэл ам болоод хүчингүй болж байсан. Урьд нь хүчингүй болгож байсан заалтаа яагаад дахин оруулж ирээд байна гэдэг нь сонин байгаа байхгүй юу. Тодорхой бүлэг хүмүүсийн сонирхол л яваад байна. Төрийн ажил хаалттай болох тусмаа л нийгэм, олон түмнээс улам л хөндийрнө. Нэг үндэслэл яриад байна билээ. Хэвлэл мэдээллийнхнийг байхаар зарим нэг гишүүд хэлэх, хэлэхгүй үг хэлж ярьдаг гээд л, Хэлж л байг л дээ. Ярьж л байг л дээ. Хэний ярихыг нь боль гээд байгаа юм.

-Тухайлбал, яг наад жишээн дээр чинь Ц.Батбаяр гишүүн Д.Зоригт сайд нарын хэрүүлийг оруулаад байх шиг. Төсвийн үеэр ч хэвлэлийнхний өмнө гишүүд бие биенийхээ идэж уусныг уурандаа ил хэлчих тохиолдол гардаг шүү.

-Аливаа асуудлыг нэгдсэн чуулганд орохоос өмнө хамгийн их нээлттэй, ил тод ярилцах талбар чинь Байнгын хороод шүү дээ. Байнгын хороон дээр бүх юмаа яриад, дараа нь санал нэгдээд чуулган дээр зөвхөн батлах гэж л оруулдаг шүү дээ. Ингэхээр чуулганы хуралдаан кноп дарах төдийд өрнөж, төрийн ажил улам л нууц, далд болж байгаа хэрэг.

 

-Энэ хууль батлагдсанаар Монгол Улс ардчиллаас алхам ухарлаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Би бол ардчилсан ололтуудаасаа алхам ухарч байна гэж харж байна. Санал нийлж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.