О.Баасанхүү: Аливаа мэдэгдлийг долоо хэмжиж нэг огтлохын зарчмаар хиймээр байна
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Тогтолцоо буруу байна. Авлига албан тушаал их байна. Төрөөс төрсөн тэрбумтан гарч байна гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Өөрчлөлт хийх болсон гэж бүгд мэддэг. УИХ-д орсон 40 гишүүн гэдэг бол тогтолцоогоо ашиглан өөрчлөлт хийж болно. Тусгай хяналтын дэд хорооны дарга Сүхбаатар гэж хүн бий. Сонсох төхөөрөмж тавьсан гээд байгаа асуудлаа тухай бүрт нь хэлээд шалгуулах боломжтой. Машин машин нотлох баримт устгасан гэж Т.Аюурсайхан гишүүн хэлж байна. Энэ бол их ноцтой асуудал шүү.
Би тусгай хяналтын дэд хороонд орох гэхээр оруулдаггүй юм. УИХ-аас томилогддог байгууллагын удирдлагыг өөрчилбөл ЖДҮ-чид өршөөгдөх гээд байна. Би МАН-ынханаас тусламж гуймаар байна. 60 тэрбумтай холбоотойгоор намын санхүүжилтэнд шалгалт оруулах хүсэлт АТГ-т өгсөн. Миний хүч хүрэхгүй байна. Тиймээс та бүхэн тусалж МАН-д мөнгө өгөөд төрийн албанд очсон байгаа хүнийг нэртэй нь хэлээд өг. Одоо үнэн гэж байгаа 60 тэрбумынхаа учрыг олох цаг болсон.
Гарын үсэг зурсан 40 гишүүн нийлээд энэ асуудлыг эцэслэж дөнгөх байлгүй дээ. Би 41 дэх нь болж харагдахгүй байгаа ч чиглүүлээд явж чадна. Дотоод гадаадын шүүхээрээ шийдэгдээд явж болно. Аливаа мэдэгдлээ хийхдээ бид бүхэн 7 хэмжиж нэг огтлохын зарчмаар явмаар байна.”
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан