М.Билэгт: УИХ-аас иргэдэд хэрэгтэй хууль, шийдвэр гарч чадалгүй хоёр сар гацлаа
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт
УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг л огцруулах гэж энэ парламентын үйл ажиллагаа 2 сар гаруй гацлаа. Иргэдэд хэрэгтэй, хууль эрхзүйн орчинг сайжруулах олон асуудлууд гацсан. Өнөөдөр иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болон, амьжиргааг дээшлүүлээсэй л гэж хүсээд байгаа юм л даа.
Монгол улсын хөдөлмөр эрхлэх насны иргэдийн 80 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Тэр иргэд орлого, борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байна. Гэтэл төгрөгийн ханш жил жилээр унасаар байгаад иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, өрхийн орлого буурсаар байна.
Саяхан шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгачихлаа гэж хэвлэлээр их цацсан. Гэхдээ 310 төгрөгөөр нэмэгдүүлчихээд 100 төгрөгөөр буруулж байна. Валютын ханш өсчихсөн байгаа учраас шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан ч иргэдийн өрхийн зарлага өндөр хэвээр байсаар байна.
УИХ-ын даргын буулгах гол зорилго нь МАНАН татан буулгах эхний алхам, шударга бусын хонгилын нураана л гэж байна. Тэгтэл шударга бусын хонгил нь хууль хяналт, хүчний байгууллагад байгаа гээд байна. АТГ, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгчөөс санал болгож оруулж ирж, УИХ-аар бид хэлэлцэж баталдаг.
Тийм байсан бол тэр үед үүнийг эсэргүүцэхгүй яасан юм бэ. Одоо бид жирийн иргэдийнхээ орлогыг хэрхэн нэмэгдүүлэх үү? зарлагыг нь бууруулах уу гэдгийг ярих хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан