Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: “Бид Монгол төрийн дархлааг унагасан ийм хуулийг батлаад үүнийхээ үр дүнг хараад сууж байна. Намын мөрийн хөтөлбөртөө Монгол төрийн дархлааг баталгаажуулна гэж амлаж сонгогдсон. Харин түүнийхээ эсрэг зүйлийг хийгээд сууж байгааг сануулья. Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газрууд ажиллаж, ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж амлаж, сонгогдсон. Гэтэл өнөөдөр бодсон зүйлээ болсон мэт ярьдаг популист улс төрчид ажил хийж, хөрөнгө үүсгэж, ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгчидрүүгээ дайрч байж яаж улс орноо хөгжүүлэх гэж байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахаас, үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэл явуулахаасаа айдаг болчихоод байна. Тэгээд яаж хөгжүүлэх гэж байгаа юм бэ? Би ЖДҮ-ийн сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулж баялаг бүтээгчиддээ очих зээлийг банкаар дамжуулахгүй шууд 3%-иар олгодог болгоондоо ард иргэдээсээ уучлал хүсч байна. Энэ зээлийг ямар нэг банкны шалгуургүйгээр үйлдвэрлэгчид маань бага хүүтэй авч байгаасай гэсэндээ ингэж өөрчилсөн юм. харамсалтай нь албан тушаалтан, эрх мэдэлтэнүүд хувааж авна гэж бодоогүй юм. Би тэдний өмнөөс уучлал гуйж байна. Надад бүх материал нь байгаа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улс 20 гаруй ерөнхий сайдын нүүр үзэж байна. Ерөнхий сайд нар ажиллах болгондоо дундаж хугацаа нь 1,4 жил байна. Би ч мөн адил. Өчигдөр Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр М.Энхболд гэдэг хүн. Би энэ тавантолгойг зогсоосон. Үүнээс болж танхимын сайд нь танхимаа орхиод гарсан гэж байна лээ. Ж.Эрдэнэбат ерөнхий сайд байх үед энэ танхимаас энэ шийдвэрийг үргэлжлүүлнэ нэг ч шийдвэр гараагүй. Танхимын хурлаас нэг ч сайд хурлаа хаяж гарч явж үзээгүй юм шүү.”
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Өнөөдрийн асуудал олон өнцгөөс харагдаж байгаа байх. Удахгүй бүх зүйл хүчтэй мэргэжлийн хяналтруу орох байх. УИХ-ын гишүүн юу ярив, улс төрийн байр суурь юу байв, үлдээсэн өв хөрөнгө юу байсан, гүйцэтгэл нь ямар байв, эд хөрөнгийн болон бусад хүсэл шуналаа яаж хязгаарлаж байв гэдгийг тогтоогоод өгөх судалгааны, хэвлэл мэдээллийн, иргэний нийгмийн байгууллагатай ийм нийгмийн жишиг тогтоно. Тэр үед өрөөндөө нэг юм ярьсан хэрнээ чуулганы танхимд өөр юм яриад байдаг хүмүүс улс төрийн тавцангаас арчигдах болно. Энэ цаг ирж байгаа. МАНАН гээд мэдэн будлиад байх юм. МАНАН гэдэг МАН болон АН хамтарсан засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш. 2 намд байршиж байгаа хэрнээ 3 хэсэгтээ хэдэн компаниас санхүүжилт авчихаад Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн орд газрууд, лицензүүд, тэдэнд байгаа шахааны бизнесийг аваад тэр мөнгөө улс төрлүү оруулж бохирдуулж тоглож байгаа хэсэг улс төрчдийн бүлэглэлийг хэлээд байгаа юм. Энэ асуудал эхнээсээ ил болж байна. Төв талбайг банкинд өгсөн асуудлаас чинь эхэлж байна. Яармагийн газрыг авчаад одпоо нийслэлийн талбайг тийшээ нүүлгэх гэж байгаа давуу эрх үүсгэдэг асуудлыг чинь ярьж байна. Өөрсдөө концесс авдаг асуудлыг чинь ярьж байна. Энэ асуудал 2 намд байгаад арга буюу ийм нөхцөл байдал үүсээд тэгээд тэвчээр тэсэрч байгаа юм. 1990 онд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэсэн. 2 намд эрх мэдэл өгөөд энэ нийгэм байгуулагдаагүй учраас Монголын ард түмэн хилэгнэн уурлаж байгаа юм. Энэ судасны долгионыг мэдрэхгүй явж байгаад 2 дахь жагсаал дээр гишүүд овоо мэдэрч байх шиг байгаа юм. Энэ хүлээлтэд нь хариу өгөхгүй бол бүхэлдээ тогтолцоо алдах юм байна гэж үзсэн. Түүнээс биш хэн нэг хүнтэй холбоотой асуудал ярьсан хүн энд хэн ч байхгүй. М.Энхболд гэдэг хүн алга болчихвол бүх юм сайхан болно гэж хэлээгүй. Харин мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг ингээд дарагдаад яваад байсан асуудлууд хөвөрч эхлэх эхлэл юм. Төгсгөл биш. Маш хүчтэй иргэний нийгмийн хяналттай болсон байна. Цагаан сар, наадам болохоор мартчихна гэж ярьдаг байсан. Одоо ийм зүйл байхгүй болсон байна ах нар аа. Нүд цавчихгүй хардаг иргэний нийгмийн байгууллагатай болсон байна. Ийм хүчтэй хяналттай дүгнэлттэй нийгэмтэй болжээ. Энэ цахим ертөнцөөс болоод. Одоо нууж хааж болохгүй. Асуудлуудаа гаргаж тавиад цаашаагаа явах ёстой. Бусад улс оронд 48 цагийн дотор шийдэх байсан зүйлийг зунжин намаржин өвөлжин явж одоо цэг тавигдах гэж байх шиг байна. Учир нь гарын үсэг зурсан гишүүд энэ итгэл үнэмшилдээ үнэнч байна гэж итгэж байна. Энэ асуудал шийдэгдээд явах байх. Үүнээс ч илүү хүчтэй шийдэх асуудал ч байвал шийднэ гэж итгэж байна. Бид цаашдын 25 жилрүүгээ, нийгмийн шинэчлэлрүү явах болно. Ийм системтэй, ийм байдалтай цааш явахгүй. Өрөөндөө уулзахаараа тийм ш дээ гэсэн хэрнээ энд суухаараа тийм ямар юм байдгын гэж ярихаа болиоч ээ. Хамгийн их шударга ёс яриад явж байсан О.Баасанхүү гишүүн өнөөдөр хууль хяналтынхан сайн ажиллаж байна гээд яриад сууж байх юм. С.Эрдэнэ гишүүн бараг шинэ сонгогдсон гишүүн шиг юм яриад сууж байна.”
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Өнөөдөр УИХ-ын дарга шийдэгдэж, Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын дарга томилогдож, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх байх аа гэж найдаж байна. Хамгийн гол цаашид УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлагатай, шинэ дарга нь хариуцлагатай сайн ажиллах байх. Бид ажлаа л хиймээр байна. Түрүүнд би нийгэмд асар их бухимдалтай байна гэж хэлсэн. Д.Сарангэрэл сайдад буруу ойлголт төрүүлсэн юм болов уу гэж гайхаж байна. Энэ мэдээллийн эх сурвалж нь Стататсизийн хорооны албан мэдээнээс л авсан юм л даа. Энэ мэдээллийн тус хороонд ЭМЯ-ны албан ёсны өгсөн мэдээ. Нийт 2017 онд хатгалгаагаар 0-5 насны 65733, 2018 онд 76239 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн юм байна. Нийт 390330 хүүхэнд байгаа юм байна. 0-5 насны. Хатгалгаагаар 2017 онд 149 хүүхэд, 2018 онд 139 хүүхэд Бурхан болсон байна. H1N1 вирус гэж би яриагүй. Энэ өвчнөөр бол хүүхэд нас бараагүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Хүндрэлтэй байгаа. НББСШУС-ын байнгын хороогоор 12.18 өдөр агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл сонссон. Үүнд дээр Эрүүл мэндийн сайд өөрөө ирээгүй. Би УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн нэг ч үгнийхээ төлөө хариуцлага хүлээж чадна.
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Монгол улсын парламентын 30 -аад жилийн түүхэнд нэгэн шинэ нөхцөл байдал үүссэн байна. Нэг хүнтэй хариуцлага тооцох, парламентын дархлаа гэхээсээ илүүтэйгээр парламентын төлөвшилийг цааш хэрхэн авч явах вэ гэдэг дээр өнөөдрийн асуудал маань сургамж болох байхаа гэж харж байна. Парламент бол хэрхэн улс орноо хөгжүүлэх вэ, ард түмний амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ? гэдэг мэтгэлцээн өрнүүлж, хөгжлийн асуудлыг эрэмбэлж, түүнийгээ дэс дараатай шийдвэрлэж байх ёстой танхим юм. Харамсалтай нь би сүүлийн 2 сар гаруй хугацаанд улс орны хамаг асуудлыг хойш тавьж, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярилаа. Энэ нь ард түмэнд хүлээлт үүсгэж, иргэдийг зарим талаар айдаст автуулж байна. Тэгэхээр өнөөдөр М.Энхболд даргыг л огцруулчихвал улс орон сайхан болчих юм шиг ярьж байгаа гишүүд цаашид энэ үгэндээ хариуцлагатай хандана гэж найдаж байна. УИХ-ын гишүүн энэ танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг дээр би шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын гишүүн хүн бол үг, үйлдэл дээрээ зөрөхгүй байх ёстой л гэж хувьдаа үздэг.
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Өнөөдөр М.Энхболд гэж хүн хариуцлага хүлээлээ гээд бүх асуудал сайхан болно гэж бодохгүй байна. Нийгэмд олон асуудал байна. Нэг хүнд хариуцлагаа үүрүүлчээд ард нь энхийн цагаан тагтаа шиг үлдэнэ гэж битгий бод. Эрдэнэтийн 49 хувь, 60 тэрбум гэх мэт олон хууль бус, үйл ойлгогдох асуудлууд байна. Энэ бүхэн УИХ-ын даргыг огцруулах асуудлын цаана далдлагдаад үлдлээ. Нийгмийн өмнө тулгарсан ханшийн өсөлт, үнийн хөөрөгдөл гэх мэт асуудлууддаа Засгийн газар анхаарч ажлаа хийгээч ээ. Тээг болоод байсан М.Энхболд гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлчихлөө. Одоо ажлаа хийх хэрэгтэй байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна. Цалин тэтгэвэр нэмлээ л гэнэ. Энэ өсөлтийг чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт чинь идчихсэн. Ийм аргацаасан байдлаар цаашаа явах юм уу? Ерөнхий сайд ярьдаг 3 зүйл л байна.Нефтийн үйлдвэр барьна, цэвэрлэх байгууламжтай болно, Саарал усны асуудлыг шийднэ гээд байгаа ч энэ 3 ажил аль аль нь ч хийж эхлээгүй. Мөрийн хөтөлбөрөөс нь хэрэгжсэн нэг ч ажил алга. Нам дотроо талцаж хуваагдаад төрийн ажилд үүнийгээ хутгаад явж байна. МАН-ынхан одоо тар аа. 75-уулаа тарж, сонгууль явуулж чаддаг хүмүүст нь зайгаа тавьж өгцгөөе. Ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулах хэрэгтэй.”