2019.03.26

Ж.Бат-Эрдэнэ: Энэ санхүүжилтийн схемийг бид хийчихсэн байгаа шүү

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар  Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус ажлын хэсэг нь Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх юм. Төслийн Монгол улсын Ерөнхийлөгч өргөн барьсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэд хэдэн асуудлаар асуулт асуулаа

Алт, уул уурхай гэж эхлээд нилээн доор ХАА, аж үйлдвэр гээд хоёрдугаарт эрэмбэлчихсэн байх юм. Уг нь бол уул уурхайтайгаа зэрэгцээд Аж үйлдвэр, ХАА өндөр түвшинд тавих ёстой гэж үзэж байна. Тэгэхээр ХАА бол бидний нэн тэргүүнд үзэх ёстой шүү дээ. 

ТТ- Гашуун Сухайтын төмөр замын  2020 онд багтаан санхүүжүүлж хэрэгжүүлж дуусгах гэсэн байна. Хоёрдугаарт ЭТТ нь 2018 болон ирэх жилүүдэд Засгийн газарт ноогдох ашгаас санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн байна. Энэ бол Сайд байхдаа хэрэгжүүлсэн хэдэн том ажлын нэг шүү дээ. Яг энэ схемийг бид хийчихсэн байгаа. Засгийн газар дээр энэ шийдвэрүүд гарчихсан байгаа шүү дээ. Би бол энэ хавраас ажил нь эхэлнэ гэж харж байгаа. Тэгэхээр та бүхэн мэдээлэлгүй байх шиг байна.