Д.Тэрбишдагва: Дубайн гэрээг цуцлах шаардлагатай, Монголчуудын хүртэх ашиг хойшилсоор байна
2019.04.01

Д.Тэрбишдагва: Дубайн гэрээг цуцлах шаардлагатай, Монголчуудын хүртэх ашиг хойшилсоор байна

Монгол улсад хамгийн ашиггүй гэрээгээр нэрлэгдээд байгаа Оюутолгойн гэрээг шалгах УИХ- аас томилогдсон ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ханджээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд тус гэрээг зайлшгүй шинэчлэх, засаж сайжруулах, эсвэл цуцлах нөхцөл байдал үүсэхүйц олон зөрчил байгаа юм байна. Тухайлбал Монголчууд Оюутолгойн  ордоос хүртэх ашиг өдөр ирэх тусам хойшилж байгааг хэлж байна.

УИХ ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн оны гурав дугаар сард байгуулсан.

хэсэгт багтсан зарим гишүүд Оюутолгой компаниар дайлуулж цайлуулан, онгоцны зардлаас эхлээд даалгадаг гэж УИХ ын гишүүн Аюурсайхан мэдэгдэж байсан удаатай. тэгвэл хоёр ч удаа шинэчлэгдсэн ажлын хэсэг 12 гишүүнтэй ч 4 гишүүн дүгнэлт дээрээ гарын үсэг зураагүй байна.

Жил дамнасан ажлын хэсгээс дүгнэлт гарсан хэдий ч Эдийн засгийн байнгын хорооны ирц хүрээгүй тул  өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй. Оюутолгойн гэрээг сөхөх тоолонд гаднын хөрөнгө оруулагчид үргэх эрсдэлтэй гэх зүйл яригддаг. Тэгвэл ингэж болгоомжиллоо гээд Монгол улс хохирох ёсгүй гэлээ.

Ажлын хэсгийн шалгалтаар Оюутолгой компанитай холбоотой  асуудал дагуулах олон зүйлийг илрүүлжээ. Тухайлбал Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн  төлөвлөгөө буюу Дубайн гэрээндээ олон улсын МЕГА даатгалыг маш өндөр үнээр хийлгэсэн байна. Тус мега даатгалын компани нь олон улсын санхүүгийн корпорацуудтай холбоотой зэргээс эхлээд яривал олон асуудал байгааг ажлын хэсгийн ахлагч Тэрбишдагва хэллээ. Тиймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж энэ тал дээр зөвлөмж гаргах зайлшгүй шаардлагатайг онцолсон юм.