Мөрийтэй тоглосон төрийн албан хаагчид хариуцлага тооцно
2019.04.03

Мөрийтэй тоглосон төрийн албан хаагчид хариуцлага тооцно

Манай улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд казино болон мөрийтэй тоглоом  тоглох замаар мөнгө угаах, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдох, ямар нэг нөлөөлөлд автах асуудал төрийн албан өндөр албан хаагчид дунд элбэг гарчээ.

Тэр дундаа төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга удирдлагууд энэ хэрэгт холбогдох болсон байна. Тиймээс засгийн газраас төрийн албан хаагчид нь цалин хөлсний дутагдалтай ажиллаж байхад өндөр дээд албан тушаалтнууд ийм асуудал гаргаж болохгүй гэж засгийн газар үзжээ.

Хэрэв уг журам хангалттай хэрэгжихгүй бол хуулийн төсөл өргөн барьж УИХ аар хэлэлцүүлнэ гэдгээ хэллээ. Энэ журмаар засгийн газрын гишүүд бүгд тоглох нь хориглогдож байгаа. Харин УИХ ын гишүүд ёс зүйн хувьд үүнээс татгалзах ёстойг онцолж байна. 

Мөн засгийн газарт Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудалд Стандарт банкнаас 115 сая ам долларын нэхэмжлэл илгээсэн байна. Энэ асуудалд засгийн газар анхаарч ажиллаж байгааг хэллээ. 

Харин эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулан 400 сая ам доллараар худалдан авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа хэмээн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.