2019.04.16

А.Сүхбат: Туул гол дагасан аймаг сумдын иргэдийн эрүүл мэндээ алдаж буй байдлыг онцгой анхаарч үзээрэй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.04.16/ гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр 11 цаг 43 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өргөдлийн байнгын хорооны 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэсэн саналын томьёолол дэмжигдэв.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Туул гол дагасан аймаг сумдын иргэдийн хор хөнөөл, эрүүл мэндээ алдаж буй байдлыг онцгой анхаарч үзээрэй.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд дизель хөдөлгүүртэй автомашиныг цэгцлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хүнээ хамгаалсан хүн рүү чиглэсэн ажлуудыг хийгээсэй гэж бодож байна.