2019.05.01

А.Сүхбат: Халдварт өвчний халдваргүйжүүлэлтийг шинэчлэн сайжруулах шаардлагатай

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаар Мал төллөлт болон хаваржилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Малын гоц халдварт өвчний халдваргүйжүүлэлтийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Хүмүүс доог тохуу хийдэг шүү. Тэр голоитоос гарч байгаа техник хэрэгсэл хүн ам байхад 4 дугуй руу нь ус цацаад суугаад байдаг.

Болзошгүй аюулууд бидэнд ойрхон байдаг. Тусгай ариутгах байгууламж жинхэнэ утгаар барих төсөл байдаг уу?

Улсын нөөцийн газар хэвтээ тэнхлэгийн газар байгуулвал яасан юм бэ эдийн засгийн онц нөөлөөгүй газарт ахин байгуулахгүй байх. Мөн Туул голоос жимс жимсгэнэ, хүнсний ногоогоо услаж байгаа хэдэн аж ахуйн нэгж байна вэ?