2020.04.24

Б.Бат-Эрдэнэ: Аж ахуй нэгжүүд ноолуур шалгагч мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.

Шинэ төрлийн коронавирусийн энэ үед  ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур  бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ  байгуулан ажиллаж байгаа  аж. Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Ноолуур бол үнэтэй стратеги боловч эмзэг бүтээгдэхүүн. Санаа зовоод байгаа зүйл бол бодлогын гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд өөрсдөө ноолуур шалгагч чанар байдлыг нь үздэг мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авч байна уу  гэдэг асуудал.  Худалдан авч байгаа үйлдвэр малчид аль аль талдаа сэтгэл хангалуун байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Ноолуур гэдэг зүйлийг огт мэдэхгүй компаниуд гэрээ байгуулаад энэ тал дээр асуудал үүсгээд байгаад хэрхэн анхаарч байгаа вэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн  Ч.Улаан хариуллаа.