Мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөжээ
2020.05.12

Мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөжээ

ХХААХҮЯ,  МЭЕГ-аас Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад дутагдалтай байсан Мал эмнэлгийн явуулын хяналтын пост, сумдуудын тасагт иж бүрэн компьютерыг гардуулан өглөө.

Мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөжээ.

Мөн постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан

“Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой Мал эмнэлгийн иж бүрэн хяналтын явуулын постыг гардуулан өгч байна. Энэ төхөөрөмжийг ашиглаад нийслэлийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийхэд онцгой анхааран ажиллах нь зүйтэй юм. 

Өнгөрсөн жилийн “Малын эмч нарын анхдугаар хурал”-ын шийдвэрийн хүрээнд ХХААХҮЯ, МЭЕГ-аас төсвийг шийдвэрлэж, дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.

ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед орон нутагт мал эмнэлгийн мэргэжилтнийг ажиллах нөхцөлөөр хангахад онцгой анхаарч ажиллаж буй аж.