Солонгосчууд ба арабчуудын үзэл бодол юугаараа төстэй вэ
2011.01.05

Солонгосчууд ба арабчуудын үзэл бодол юугаараа төстэй вэ

Сүүлийн үед Арабын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Солонгосын хойгийг ихэд сонирхох болсонба энэ нь саяхан болсон эмгэнэлт хэрэг явдалтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй гэж Их Британидгардаг «Ашарк Алавсат»сонинд бичжээ.


Лалын ертөнцөд ахан дүүс бие биеэ хөнөөсөн дайн тулаан болоод орон нутгийн мөргөлдөөнүүд 5 мянга л гарч байдаг учраас хувьд арабуудын хувьд энэ нь хачирхмаар биш юм. Харин тэд Солонгосыг 38 дугаар зэргэдээр хуваагдсан, салангид хоёр улс гэдгийг яагаад ч төсөөлж чаддаггүй.

 

"Умард солонгосчууд", "өмнөд солонгосчууд" гэж ярилцах нь гудамж талбай, зах зээлийн газрын хаа ч сонсогдохгүй бөгөөд зүгээр л "солонгосчууд" гэж гэцгээх ажээ. Тэд нэг түүх, хэл, соёл, уламжлалтай ард түмэн бүхэл бүтэн зуунаар хуваагдмал байдаг хачин жигтэй байдлыг гайхдаг ба энэ нь тэдэнд өрөвдөх сэтгэлийг төрүүлдэг юм. Хилийн хоёр талд сая сая хүн, тодруулбал, гэр бүл, төрөл төрөгсөд, хамаатан садан, ойр дотны хүмүүс хуваагдсан нь хатуу хувь тавилан юм.

 

Харин арабын ертөнцийнхөн өөрсдийгөө тархай бутархай, алаг цоог болсноо төдийлөн анзаардаггүй ба үүнийгээ түүхэн үйл явцад ийм байдалд хүрсэн хэмээн тун эвлэгхэн тайлбарлана. Харин солонгосчууд хуваагдсан явдал нь дайн болоод ЗХУ, коммунист системийн ноёлох байр суурьтай холбоотой. Үнэндээ, арабуудын хуваагдлын шалтгаан нь тэднийг заагладаг хил хязгаар төдийгүй, хачирхалтай нь нийтлэг араб хэл нь ажээ. Сонгодог араб хэл буюу Коран судрын утга зохиолын хэлийг боловсролтой хүмүүс л мэддэг бол гудамжинд уг хэлээр хэн ч ярихгүй, сонирхохгүй. Түүнээс гадна, Арабын аль ч оронд өөрийн нутгийн аялгаар ярихыг илүүд үздэг.

 

Арабчууд хуваагдмал байдлын зовлонг амсаж буй солонгосчуудыг өөрсөдтэйгөө адилтган үзэх төдийгүй тэднийг өөрсдийнхөө ахан дүүс мэт хандах болжээ. Тэд мэдээж ихрүүд мэт адил биш, бие махбодийн хувьд ч тэр ижил төстэй тал ховор, гэхдээ л бага адилавтар зэрэг шинж бий. Жишээлбэл, адилхан шар болон боровтор шар царайтай байдаг.

 

Гэхдээ хамгийн гол нь тэднийг оюун санааны хувьд чухам юу нэгтгэж байна вэ гэвэл улс үндэстнээ нэгтгэх юмсан, бүгд нэгдмэл улс болох юмсан гэсэн үл гүйцэлдэх гэмээр мөрөөдөл юм. Харин Өрнөдийнхөн үүнийг нь "бүтэшгүй санаа" гэж үздэг.

Тэгвэл арабууд өнгөрсөн зууны 50-иад оны эхээр дэлхийн улс төрийн газрын зураг дээр Египет-Сирийг нэгтгэсэн Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс хэмээн тэмдэглэгдэж улсыг байгуулж байсан шигээ зөв алхам хийж чадна, хоёр Германы адилаар нэгдэж чадна хэмээн өнөөг хүртэл найдсаар байна.

 

Өмнө нь хоёр Германыг нэгдэнэ гэдэгт хэн ч итгэж байгаагүй биз дээ. Өнөөдөр Солонгос, Арабын ертөнц хоёрын аль нь түрүүлж нэгдэх вэ гэсэн улс төрийн маргаан мэтгэлцээн өрнөж байна. Энэ нь зүгээр л хоосон чамирхсан эсвэл таамаг дэвшүүлсэн асуудал уу?

 

Ижил төстэй байдлын улс төрийн дүр зургийг гаргах нь хамаагүй хялбархан. Арабуудын дунд ч бас умард солонгосчуудын зэвсгээр далайлгадаг, дэлхийг тэр чигээр нь сүрдүүлдэг хэт даврагсад бий. Аядуу үзэлтнүүд ч бас бий. Солонгосын хойгийн өмнөд хэсгийн оршин суугчид шиг нь амар тайван аж төрж, ажиллаж, аялж, гоё ганган эд зүйл худалдаж авахад мөнгөө зарцуулахыг хүсдэг хүмүүс ч бий.

 

Алт, хүдэр, бусад ашигт малтмалаар баян умардынхан ядуурч доройтон, хүмүүнлэгийн тусламж нэртэй өвдөл цөвдлөөр амь зууж ядаж байхад, байгалийн баялаг гэхээр юм бурхнаас заяагаагүй хэт олон буюу 44 сая хүн ам бүхий Өмнөд Солонгос Азийн хүчирхэг барын тоонд орсны учрыг жирийн арабууд ойлгохгүй л дээ. Тус улс өнөөдөр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын тоонд ордог билээ.Үүний учир тун тодорхой, яагаад гэвэл Умардын коммунист удирдлагын баримталж буй бодлого нь улс орноо мөхөөх замд оруулж, цөмийн хөтөлбөрөөс нь болж хүн ард нь үгээгүй ядуу байдлаас ангижирч чадахгүй байгаа юм.

 

Хамгийн шилдэг зэвсгээр бүрэн зэвсэглэсэн ч сул, дорой эдийн засагтай, хэт цэрэгжсэн улс байгуулсан зөвлөлтийн гашуун туршлага Пхеньянд сургамж болохгүй л байна. Умард Солонгосын дэглэм зөвлөлтийн үеэс улбаатай коммунист үзэл суртлыг амьдралд хэрэгжүүлэх гэж махран зүтгэж байгаа юм.

 

Улс орноо нэгтгэх хийгээд бусад зорилго эрмэлзлэл нь төстэй хэдий ч арабчууд өөрсдийгөө Солонгосчуудтай нэгэн зиндаанд тавих хэрэггүй юм.

 

Лалын ертөнцөд Өмнөд Солонгос шиг эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд дэвшилд хүрсэн ганц ч улс байхгүй бөгөөд нөгөө талаар Умард Солонгосын адилаар хамгийн орчин үеийн цөмийн технологийг бүтээх талаар амжилт олсон нь алга.Өмнөд Солонгосын эрэгт болсон дэлбэрэлт дэлхий дахиныг цочроолоо. Ахан дүүсээ хороосон дотоодын хямралын тухай дахин ярьж эхэлснээс гадна, Өмнөдийн эдийн засгийн шаардлага болон Умардын цөмийн бодитой аюул заналыг улам бүр ойлгуулах болов.

 

Арабын орнуудын түүхэнд ч иймэрхүү явдал гарч байсан бөгөөд өнгөрсөн үеийн гашуун сургамжийг умартсан ганц нэг удирдагчийн шийдвэрийн дагуу улс орон нь өөр замаар замнаж байсан түүх бий. Пхеньян хил дээрээ байлдааны бэлтгэл сургуулилт хийн байдлыг улам бүр түгшүүртэй болгож буй нь Өмнөдийг байнгын байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж, хэзээ дайтах бол гэсэн түгшүүрт хүлээлтийн дор амьдрахад хүргэж байна.

 

Солонгосын хойгт очсон хүн бүрт умардынхан яагаад өмнөдийнхний туршлагаас суралцаж, ахуй , амьдралаа сайжруулж, эдийн засгаа хөгжүүлж болдоггүй юм бол гэсэн бодол төрдөг л байх. Үүний учир тун тодорхой.

 

Пхеньяны дэглэм дэлхий дахиныг сөрөн зогсох гэсэн өнгөрсөн үеийн төсөөллөөрөө амьдарч байна Тэд туг далбаан дээрээ өөрсдийн хэлэх дуртай, "социалист лагерьт' хамгийн их хэрэглэгддэг "тэмцэл гэсэн үгийг бичсэн байдаг бөгөөд хуучин ЗХУ болон Хятадыг шүтдэг байсан юм.

 

Гэтэл энэ хоёр улс дэлхий дахинд нээлттэй болж, хуучин үзэл суртлаасаа татгалзаж, огт өөр улсууд болцгоожээ.

 

Харин Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс бах байдгаараа. Тэгэхээр тус улс хойд хөрш болон коммунист эвслийн хуучин холбоотнуудынхаа догмати номлолыг өвлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

 

Өмнөд Солонгосын дэглэмийг удирдагчид ч бас зөвхөн энэ сургаалд найдаж байж болохыг үгүйсгэх аргагүй, учир нь эдгээр номлол замхран унахад бүх зүй яг л Румынд Чаушескугийн дэглэмд тохиолдсон явдал шиг түүхийн хоосон орон зайд уусан алга болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.