Хуурай хууль ба хүний үндсэн хэрэгцээ
2011.02.12

Хуурай хууль ба хүний үндсэн хэрэгцээ

1920 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс АНУ-ын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааг үйлдвэрлэх, тээвэрлэх борлуулах, импортлохыг хориглосон "хуурай хууль" мөрдөгдөж эхлэв. Тэд архи, согтууруулах ундааг ийнхүү хориглох нь нийгмийн аюулгүй байдал, дэг журам, хууль ёс, шашин шүтлэгт даруй нийцнэ гэж үзсний зэрэгцээ дэлхийн I дайнтай холбоотой үед үр тариаг нөөцлөх шаардлага гарсан тул хэмээн тайлбарлаж байв. 177.790 архины үйлдвэрийг хааж, оронд нь жүүс, лаазалсан мах, чихэр, савангийн үйлдвэр болгон хувиргаж тоноглов.

Үнэхээр ч эхэндээ түүний нийгэмд учруулдаг сөрөг үзэгдлүүд эрс багасаж, хүмүүс баярлалдан хөөрч байлаа. Осол, гэмтлийн тоо эрс цөөрч, гэмт хэрэг буурч, хүн амын эдийн засгийн хэмнэлт өсөв.

Гэвч удалгүй хүн бүр шахам спиртийн зүйлээр хоолойгоо норгох шалтаг эрж эхэллээ. Өсвөр насныхан, фермерүүд, бизнесмэнүүд, ажилчид, улстөрчид гээд бүгдээрээ л уухыг хүсэх болов.


Хууль бус архины нууц үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж, америкт урьд өмнө байгаагүй зохион байгуулалттай гэмт хэрэг, мафи эрс газар авлаа. Авилгалд өртөөгүй төрийн албан хаагч бараг үлдсэнгүй. Хүмүүс хууль бус нэрмэл архийг ч голж эхэлсэн байна...

1933 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг хуулийн заалт хүчингүй болсон юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.