Д.Ганхуяг: Хөгжлийн банк 2.5 их наяд төгрөгийн баталгаа гаргах боломжтой
2011.02.11

Д.Ганхуяг: Хөгжлийн банк 2.5 их наяд төгрөгийн баталгаа гаргах боломжтой

-МОНГОЛБАНКНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ 200 ОРЧИМ САЯAM ДОЛЛАР. ҮҮНЭЭС 50 ДАХИН ИЛҮҮ ГЭСЭН ҮГ-  

 Хөгжлийн банкны тухай хуулийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталлаа. Энэ банкМонголын хөгжилд ямар чухал үүрэггүйцэтгэнэ гэж бодож байна вэ?

-Солонгос, Япон, Малайз, Герман зэрэг хөгжилтэй орнууд хөгжлийн тухайн шатандаа Хөгжлийн банк байгуулж, энэ нь тухайн орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс энэ туршлагыг судалж үзээд, түүнээс жаахан дэвшингүй байдлаар Монгол Улс Хөгжлийн банк байгуулах эрх зүйн орчноо бүрдүүллээ. Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэгд,импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үндэсний том нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих юм. Хоёрт, улс орны хөгжилд чухал шаардлагатай дэд бүтцүүдийг бий болгох юм. Тухайлбал, Төмөр замын сүлжээ, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Улаанбаатар хотын асуудал, олон улсын чанартай болоод улсын чанартай зам, нийслэлийг аймгуудтай холбосон зам зэргийг санхүүжүүлнэ.

-Хөгжлийн банкийг заавал байгуулах шаардлага байгаа юм уу. Бас л чирэгдэл учрах юм биш үү. Үүнийг өөр байдлаар зохицуулах боломж байсан талаар гишүүд санал оруулж байсан. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж бодож байна вэ?

-Аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд тэр нь үр дүнтэй ашигтай хэрэгжих энэ том шалгуурыг банк л хийж чаддаг. Өөрөөр хэлбэл, банкны мэргэжлийн хүмүүс л хийж чадна. Иймээс Хөгжлийн банк байгуулж байгаа юм. Хөгжлийн банк нь тусгай статустай байна. Гэхдээ арилжааны банктай адил үйл ажиллагаа явуулахгүй. Цаашид аж ахуйн үйлдвэрийн парк байгуулах чиглэлээр энэ төслийг хэрэгжүүлэх юм. Хөгжлийн банкаар улс орны хөгжилд нэн чухал шаардлагатай  импортыг орлох экспортын нэмүүн өртөг шингэсэн үндэсний том үйлдвэрүүдийг байгуулж тэр нь доороос нь жижиг дунд үйлдвэрт залгагдах учиртай. Том үйлдвэрүүд нь логивтив жижиг дунд үйлдвэрүүд нь туслан гүйцэтгэгч байдлаар ингэж ажиллах юм. Мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшилтэйгээ хамтарна. Хувийн хэвшил энэ төсөлд оролцоно гэсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын хүрээнд хамтарч ажиллах юм.

-Энэ банкны өөрийн хөрөнгө орлогын эх үүсвэр нь юу байх юм бэ. Засгийн газраас дүрмийн санд нь 16.7 тэрбум төгрөг байршуулсан. Энэ хэр хангалттай мөнгө вэ. Нөгөөтэйгүүр төсвөөс тэр бүр хөрөнгө гаргаад байж хүчрэхгүй болов уу?

-Банкны хувь нийлүүлэгчид нь 100 хувь Засгийн газар байна. Орлогын эх үүсвэр нь төсвөөс хуваарилагдана. Гэхдээ тодорхой хэсгийг.

-Нэгэнт л төсвөөс хуваарилах юм бол Хөгжлийн банк байгуулах   шаардлага байгаа юм уу?

-Жишээ нь, бид улсын төсвийн болон ашигт малтмалын орлого нэмэгдээд төсөв нэлээн тэлж байна.Мөн томоохон хөтөлбөрүүд болох төмөр зам, Шинэ бүтээн байгуулалтад 10. 20 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ бүхнийг улсын төсөвт суулгана гэхээр улсын төсөв алдагдал ихтэй гарах магадлалтай. Тиймээс хөтөлбөрүүд хэрэгжих үндэслэл нь тааруу болно. Иймээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, түүний үндсэн дээр банкны шалгуураар оруулах юм. Нөгөө талаас улсын төсвийн алдагдлыг тодорхой төвшинд бага харагдуулах. Энэ нь Монгол Улсын санхүү төсвийн байдал чадавхтай чухал холбоотой учраас ийм зарчмаар хэрэгжүүлэх юм. Бусад орнууд ч гэсэн Хөгжлийн банкийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Цаашлаад томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд Хөгжлийн банкаар оруулж банкны шалгуураар оруулдаг.

-Тодорхой хэсэг нь л улсын төсвөөс гэсэн. Тэгвэл үлдсэн эх үүсвэр нь хаанаас гарах юм бэ?

-Улсын төсвөөр хийх шаардлагатай томоохон төслүүдийг техник эдийн засгийн үндэслэлтэй банкны шалгуураар оруулж ирэх юм. Хоёрт нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд ашигт малтмалаас жил бүр орж ирж буй орлогын тодорхой хэсгийг тогтворжуулалтын санд хуримтлуулах шийдвэр гарсан. Энэ нь ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлздэг. Жишээ нь 2008, 2009 онд зэсийн үнэ буурч Монгол Улсын төсөв асар их алдагдалтай болж байсан тэр үед Засгийн газар гаднаас зээл авсан. Тиймээс тав, арван жилийн дунджаас давсан орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулж байгаа. Энэ хуримтлалын ДНБ-ий 10 хувиас давсан хэсгийг энд оруулах юм.

-Тэгвэл Засгийн газар зээлийн баталгаа гаргана гэсэн үг үү?

-Мэдээж, Монгол Улсын Засгийн газар зээлийн баталгаа гаргана.  Монгол Улс  ашигт малтмалын баялаг ихтэй, олон том стратегийн ордоо ашиглалтад оруулж байна. Засгийн газар Хөгжлийн банкандаа баталгаа гаргаснаар олон улсын зах зээл дээрээс зээл авах, мөн үнэт цаасаар дамжуулж хөрөнгө босгох боломжтой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны өөрийн хөрөнгө 200 орчим сая ам.доллартай гэсэн. Хөгжлийн банкны зээлийн баталгаа гаргах дээд хэмжээ нь үүнээс 50 дахин илүү буюу 2.5 их наяд төгрөгийн баталгаа гаргах боломжтой болж байгаа байгаа юм.

-Энэ банкны үйл ажиллагааны хараат бус, тунгалаг, хариуцлагатай байдал зэргийг хэрхэн хангах юм бэ?

-Хараат бус байдал гэдэг нь улс төр. Засгийн газраас хараат бус байна гэж ойлгож болно. Энэ банкийг тусдаа биеэ даасан хуулиар зохицуулж байгаа нь хараат бус байдлыг хангаж байгаагийн илрэл. Улмаар хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн оруулна. Төлөөлөн удирдах зөвлөлд есөн гишүүн байх бөгөөд гурав нь хараат бус байна. Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ, Монголын банкны холбоо, Монгол банкнаас төлөөлөл оруулах юм. Гэхдээ хамгийн сайн хяналт нь Монгол Улсын мөнгөний зах зээлд харилцаанд оролцогч хувийн хэвшил. Мөн төв банкны хараат бус ЭУЗ-ийн гишүүд нь орж байгаа учир энэ байдал нь хангагдах юм. Хоёрт, асуудал нь УИХ-д Үндэсний аудитын газраар аудит хийлгэн тайлан санал дүгнэлтээ УИХ-д танилцуулна. УИХ хэлэлцэнэ гэдэг нь нийт ард түмний хяналтад орж байгаагийн илрэл. Энэ банкаар санхүүжүүлэх тоймтой хэдэн том төсөл бий. Товчхондоо, тусгайлан хуулиар зохицуулах учир ил тод байдлыг хангаж байна гэж ойлгож болно.

-Эрсдэл байхуу. Хяналтыг яаж гүйцэтгэхталаар гишүүд нэлээд сонирхож байсан?

-Хөгжлийн банк техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл нь эцэслэн хийгдсэн тэр дундаа мэргэжлийн байгууллагаар эцэслэн хийгдсэн төслийг санхүүжүүлнэ. Энэ нь эрсдэлийг бууруулах нэг арга. Нөгөөтэйгүүр, энэ банкнаас олгох зээлийг даатгалд хамруулах юм. Энэ нь зээлийн өртөг зардлыг ялимгүй өсгөх боловч бүр мөсөн тавиад тууснаас дээр. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний юмтай хоцорно. Мөн Монгол Улсын санхүүгийн,мөнгөний,үнэт цаасны зах зээлтэй холбоотой хяналтыг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх боломжтой.

-Тусгай статустай байсан түүндхамаарнагэж ойлгож болох уу?

-Тусгайлсан статустай байсан ч гэсэн үнэт цаас, мөнгөний бодлогынхоо хувьд Монголбанк,Санхүүгийн зохицуулах хорооноос санал авна. Улмаар саналын хавтгайг жил бүр бизнес төлөвлөгөө батална.

-Банкныудирдлагагадаад хүн байх нь гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ дээр хэлэлцүүлгийн явцад нэлээн олон зүйл яригдсан. Сангийн яам хөгжил шинэтгэлийн хороо хоёр нийлээд Хөгжлийн банкны удирдлагыг сонгох тендэр зарласан. Гэхдээ үүнийгээ зогсоосон гэсэн. Үүнд хоёр асуудал байгаа юм. Нэгд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь аливаа орны төрийн өмчийн менежментийн банк гэх нь зохимжгүй. Үүнийг аль болохоор дэлхийн хэмжээний хувийн хэвшил, банканд ажилладаг төр хувийн хэвшлийн хамтарсан банкны сайн менежментийг тавих зүйтэй. Нөгөө талаас гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэд байна. Өнгөрсөн 20 жилд монголчууд хөгжилтэй орнуудад асар өндөр боловсрол эзэмшсэн. Банк санхүү, үнэт цаасны салбарт ажиллаж байгаа олон залуу бий. Эдгээрийг татан оруулж ирэхээр ажлын хэсгээс ийм санал оруулсан. Үндэсний өндөр боловсролтой хүмүүсээ дэмжих, хөгжлийн банкныхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Монгол Улсын иргэдээ сургах дадлагажуулах,мэргэшүүлэх нь хамгийн чухал бодлого. Жишээ нь, Сингапур улс л гэхэд Хөгжлийн банкийг байгуулах үүсвэрийг тавихдаа улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх агентлаг байгуулсан. Энэ нь яваандаа дэлхийн хэмжээний том банк хөгжлийн корфац болон хөгжиж байна. Тухайн үед барууны оронд, Англид бэлтгэгдсэн нутгийн иргэдээ ажиллуулсан байдаг. Иймээс энэ саналыг оруулсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.