2020.10.20

Б.Бейсен: Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалыг сум, багийн түвшинд авч чадахгүй байна

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг өнөөдрийн /2020.10.20/ НББХ-ны хуралдаанд танилцууллаа.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

“Тайланг сонслоо. Би эмч хүний хувьд бодить байдлыг хэлье. Иргэд сум, багийн түвшиндээ эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байгаа шүү. Тиймээс салбарын сайд бодит байдал дээр очиж үзэх хэрэгтэй байна. Би эмч, газрын дарга, эмнэлгийн дарга хийж байсан хүний хувьд яам тамгын газраас шалгалт очиход сайн болж үзүүлдэг. Үнэндээ тийм биш. Эмийн хангалт, үйлчилгээ муу байдаг. Аймгийн хэмжээнд бус сумын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Аймагт эмнэлэг, ажлын байр, цалин бэлэн байдаг ажил хийдэг хүн байдаггүй. Ядахдаа цус, шээсний шинжилгээ, эхо, зүрхний бичлэг, биохимийн шинжилгээ хийдэг аппараттай болгохгүй бол тэнд тусламж үзүүлж, авч чадахгүй байна. Эмйин сангийн асуудлыг баг сумын түвшинд хийх хэрэгтэй байна.

Нөгөө талаар элэгний В, С аймагт хийгдэхгүй хот руу явуулдаг. Сум, багийн түвшинд хийж чадахгүй шинжилгээ эмчилгээг аймаг руу, аймагт чадахгүйгээ хот руу явуулдаг нь үнэн. Тиймээс энэ асуудлыг шат шатны эмнэлэгт дэмжлэг үзүүлэх замаар шийдэхгүй бол болохгүй.”