2020.10.22
Б.Бат-Эрдэнэ: Баялгийнхаа өгөөжийг авч үлдэх, хүртэх тал дээр ямар бодлоготой байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
-
Монголбанк, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага гээд мөнгө хүүлдэг, зэрэгцээд бусармаг үйл ажиллагаа явуулдаг асуудлууд байна. Эдгээрийг бодитойгоор цэгцэлж, журамласан уу?
-
Баялагийнхаа өгөөжийг авч үлдэх, хүртэх талаар Монголынхоо эдийн засагт тус болох чиглэлээр ямар бодлого барьж байна.
-
Хөгжлийн банкны асуудал яригдаж байгаад хаягдаад одоо гадаадын банкууд хэрэгтэй гээд нэгийг хаяж нөгөө рүү яваад байна.