УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021.05.18/ хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Асуултын дагуу хариулсан хариултан дээр тохирсон нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Хуулин дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй, хүн амын тооллогыг хийхдээ нийгмийн нөхцөл байдал, ажлын байр, амьдралын түвшин гэх бүх зүйл дээр тодруулсан статистик гаргах нь зүйтэй. Мөн орон сууц гэснийг авч хаяах хэрэгтэй гэж бодож байна. Орон сууц гэхээс илүү иргэдийн амьдралын түвшин, нөхцөл байдал дотор орон сууц гэсэн зүйл багтана. Тиймээс хуулиндаа өөрчлөлт оруулах, өргөн барих шаардлагатай байна. Тус гаргасан дүгнэлтээ цаашлаад амьдрал дээр бий болдог нөхцөл байдал дээр тулгуурлан тогтоол гаргадаг юм уу, эсвэл зохих яамдуудад очдог байх журмаар ажил болгож хиймээр байна. Хамгийн чухал нь үүнийгээ төрийн бодлогод туссан механизмийг суулгах талын арга хэмжээг зайлшгүй авах ёстой юм. Ж.Бат-Эрдэнэ: Хүн амын амжиргааг тооцоолсноор цаашид баримтлах бодлого, зорилт бий юу? Мөн өөр нэг зүйлийг тодруулж асуумаар байна. Ямар хууль, журман дээр хүм ам болон орон сууцны тооллого гэсэн үг, үсгээр байгаа вэ? Уг асуудал дээр засвар хийх хэрэгтэй. Бид орон сууцаа тоолох биш, хүн амын амьдралын нөхцөл байдал дээр дүгнэлт гаргах ёстой юм. Тус хуулинд статистикийн дагуу иргэдийн амьдрал нөхцөл байдал дээр гарагсан ямар бодлого гарж байх ёстой вэ? Хэрэв байхгүй бол журам гарган хуульд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021.05.18/ хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Монгол банкнаас асуух хэдэн асуулт байна. Хуульд нийцүүлэн журам гаргах байх, өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хуулиуд бол төлбөрийн даалгаварыг тухай өдөрт нь гүйцэтгэнэ гэсэн зүйл бий. Тус хуулиар Монгол банкнаас гаргасан журамд нийцүүлэн төлбөрийн даалгаварыг гүйцэтгэх хоногийг зааж өгөх юм байна. Энэ хоёрын ойлголт ямар байна вэ? Түүнчлэн иргэний хуулинд “Харилцагчийн мөнгөн төлбөрийн гүйлгээг гүйцэтгэхээс өмнө төлбөрийн даалгаварыг цуцлах эрхтэй”-гэсэн заалт байна. Тодорхой төлбөрийг харилцагч хийж байх явцдаа цаадах тухайн хүн үүрэг гүйцэтгэхээ болих буюу замаас буцах эрхийг иргэний хуулинд зааж өгсөн байгаа юм. Үүнд нийцүүлсэн хэлбэрээр банкаар үйлчүүлсэн иргэний эрх ашгийг хамгаалсан байдлыг зарчимлаж яваарай гэж хэлмээр байна. Энэ асуудлаар хариулт авах хүсэлтэй байна. Гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Зээлэгч болон зээлдүүлэгч хоёрын хооронд байгуулагддаг гэрээ нь нэг талийн эрх ашгийг давамгайлан хамгаалсан байдаг. Бодит байдал дээр ямар нэгэн байдлаар хүндрэл гарахад, нэг сар эсвэл хоёр сараар хугацаа хэтрүүлэн төлөхөд тухайн зээлэгчийн дансанд мөнгө орж ирэхэд банк автоматаар нэмэгдүүлсэн хүүгээ эхлэж суутгаж авдаг. Түүнчлэн дараагийн шат буюу хүүг суутгаж үндсэн төлбөрөө суутган авдаг юм. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг ОУ-ын практикт тухайн зээлтэй холбоотой зардал нэмэгдэл нэмэгдүүлэх эсэхээр бодож авдаг жишигтэй байдаг. Мөн шүүхийн маргаантай болсон, харилцагч банк хоёр хоорнодоо маргалдаж шүүгч, өмгөөлөгч авах гэсэн тэр тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцож авдаг болохоос гэрээ үргэлжилж байхад авдаггүй. Тэр тусмаа цар тахлын хүнд нөхцөл байдлын үед ямар нэгэн бэрхшээл гарж харилагчаас мөнгөө татах, татахгүй байх тохиолдол үүсдэг. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, хувь хүнд хүндрэл гарахад банк программын дагуу нэмэгдүүлсэн хүүг боддог, мөнгө орж ирэнгүүт шууд татаж авдаг, дараа нь хүүг суутгаж авадаг. Тиймээс уг асуудлыг эргэж харахгүй бол хууль болон гэрээний дагуу зохицуулах нь бүтэмжгүй юм. Учир нь дийлэнхдээ зээлдэгч талын санаачлага дээр гэрээ байгуулагддагт оршино. Зээлдэгч талын гэрээн дээр гарын үсэг зурдаг хоёр талтай юм. Ж.Ганбаатар гишүүний саналыг дэмжиж байна. Түүний хэлсэнчлэн цахим мөнгөтэй холбоотой хэсгийг Т.Аюурсайхан дарга чиглэл үүрэг болгон хасуулах талаар хэлэлцэхийг хүсэж байна. Цахим мөнгө мөн биш эсэх гэсэн талаас ярилцахгүй бол, хувь хүн болон хувь компанийн цахим мөнгө байдаггүй юм. Иймд тус асуудлыг эргэж харах хэрэгтэй гэж үзэж байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Хуулийн төсөлтэй танилцахад банкны эрх нэг талаар баримтлагдан тусгагдсан байна гэж үзэж байна. Дараагийн хэлэлцүүлэгт тус асуудлаар анхаарч хэлэлцэх хэрэгтэй юм. 4 дүгээр зүйлийн нэгийн гуравт “Банк эрх бүхий этгээд тэгш оролцоог хангах зарчмыг баримтлана” гэж заасан байдаг, гэтэл уг зарчмыг хангах зарчим 7 дугаар зүйлийн хоёрт “Цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууц кодлол” гэсэн хэд хэдэн зүйл заасан байгаа юм. Тус заалт нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Тухайлбал хадгаламж, харилцагч эзэмшигчийн эрх ашгийг хамгаална хэмээн тунхаглаж байгаа боловч хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд эд хөрөнгийг хэрхэн яаж залгамжлах вэ? Уг асуудал тодорхойгүй байгаа юм. Тиймээс банктай холбоотой ярьсан тус асуудлийг анхаарч хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн банкны эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл болох гэж байгаа тул өөрийн зүгээс сануулж хэлж байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар үг хэллээ. "УИХ-ын даргаас чиглэл авах гэсэн юм. Цахим мөнгөний тухайд, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд 5.1.25-д цахим мөнгө гэдгийг тодорхойлсон. Тиймээс уг хуулийн 5.1.4-т цахим мөнгө гэж оруулсныг авчихаж болно. Иймд ажлын хэсэгт ав гэсэн чиглэл өгвөл эцсийн хэлэлцүүлэг дээр аваад боловсруулж болно. Мөн хэт нэг тал руу хэлбийсэн зүйл байсныг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар зассан гэдгийг хэлье."