2021.01.07

Т.Аубакир:Үндэсний цөөнхөө дэмжсэн бодлого хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар  “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.8 дахь хэсгийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор ТББХ-ны хуралдаанаар шийдвэрлэсэн байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асууж, хариулт авлаа. 
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

МҮОНРТ үндэсний хэмжээний том хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Д.Оюунэрдэнэ нэр дэвшигч түүхэн өв соёлоо сурталчлах, соён гэгээрүүлэх гол үүрэгтэй гэж хэллээ. Өнөөдрийн үүсээд байгаа маргаан цаг хугацааны асуудал, шийдэгдээд явах байх. Харин урт хугацааны менежментээ шийдээд яваарай.

Сүүлийн үед Үндэсний телевизээр үндэсний цөөнх Казакуудыг үндэслэлгүй гүтгэх мэдээлэл гарлаа. Удаа дараа давтагдаж байгаа энэ эмзэг асуудлыг цаашдаа ямар бодлого барьж шийдэх вэ?

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Оюун-Эрдэнэ:

2016 онд Үндэсний зөвлөлийн шийдвэрээр Үндсэний телевиз мэдээ,энтертаймент гэж хоёр сувагтай болсон. Энтертаймент суваг нв түүх өв соёлоо сурталчлах зорилт тавьсан ч төрөлжиж чадаагүй. Цаашдаа үүнийг өргөжүүлнэ. Үндэсний цөөнхийг дэмжих зорилгоор буриад,казак гээд 4 хэлээр мэдээгээ бэлтгэж явж байгаа үүнийг үргэлжлүүлнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn