2021.01.07

О.Цогтгэрэл:Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Би хуулийн хүн биш. Энэ зүйлийг харахаар бүх зүйл тодорхой байна. 2017 онд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх замаар олон авилгачдыг чөлөөлсөн. Олон нийтийн дургүйцлийн үндсэн дээр эргээд хүний эрхийн суурь зарчим, үндсэн хуулиа зөрчиж байна.

Цэцийн дүгнэлт гарчихлаа.Бүх зүйл тодорхой байна. Энэ байдал зохион байгуулалттай, бүлэглэж хийсэн. Эрүүгийн эрхзүйн зарчимд ийм зүйл илүү хүндрүүлдэг.Одоо энэ хүмүүсд ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Шударга ёсны зарчим алдагдаж байна. Цэц санаан зөв боловч арга нь буруу байсан гэж үзэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаанд хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn