СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай дархлаажуулалтын вакцин хийж буй цэгт ажиллалаа
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн хэмжээнд байнгын таван цэг болон нэмэлт гурван цэг дээр иргэдийг дархлаажуулалтын вакцинд хамруулж байна.
СХД дүүргийн хэмжээнд өдөрт 2000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөг боловсруулсан байна.
Вакцинжуулалтын найман цэгт 16 баг, эрүүл мэндийн байгууллагын 70 орчим мэргэжилтэн ажиллаж байна. Нийслэлийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлснээс хойш онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын бүх албан хаагчдыг вакцинд хамруулж дуусчээ.
Харин гуравдугаар сарын 13- ны өдрөөс боловсролын байгууллагын ажилчид нэгдсэн байдлаар вакцинд хамрагдах юм байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн Спорт хороон дээр Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд болон стратегийн ач холбогдолтой салбарын ажилчидыг дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаа ажлын явцтай СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай танилцаж, заавар зөвлөмжийг өгч ажилласан байна.