СХД-ийн нутаг дэвсгэрт мананцар үүсгэн ариутгах ариутгалыг хийлгэнэ
2021.03.15

СХД-ийн нутаг дэвсгэрт мананцар үүсгэн ариутгах ариутгалыг хийлгэнэ

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодод ковид-19 вирусын халдвар тархах эрсдэл өндөртэй байна.

Эрсдэл өндөртэй хорооны нэг болох Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 3 байрны 3 орцонд 3-р сарын 13-ны өдөр халдвар бүртгэгдэж, тусгаарлагдаад байна.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан дарга Ж.Сандагсүрэн тус тойргоос сонгогдсон төлөөлөгчийн хувьд иргэдийнхээ халдвар, хамгааллын дэглэм барихад нэмэр болох үүднээс хамгаалалтын хувцас, амны хаалтыг 18-р хорооны Засаг дарга Д.Энхжаргалд хүлээлгэж өглөө.

Мөн мананцар үүсгэн ариутгах ариутгалыг хорооны нутаг дэвсгэрт хийлгэхээр боллоо.