2008.10.14
20 мянган хүн сонгуулийн хороонд ажиллажээ
Нийслэл, аймгийн ИХТ-ийг сонгох 22, есөн дүүрэг, 332 суманд нийт 341 сонгуулийн хороо байгуулагджээ.
Улсын хэмжээнд сонгуулийн 1787 хэсгийн хороо багууллагдаж, нийт 20 мянга гаруй хүн орон нутгийн сонгуулийн үеэр ажилласан байна. Орон нутгийн сонгуульд есөн нам, бие даагч гэсэн субъектууд оролцжээ.
Аймаг, нийслэлийн ИТХ-д намуудаас 1638, бие даагч 140 хүн нэрээ дэвшүүлжээ. Харин 14881 хүн сум, дүүрэгт өрсөлдсөний 600 гаруй нь бие даагч байжээ.
Орон нутгийн сонгуульд улсын төсвөөс 400 гаруй сая төгрөг, аймаг, нийслэл өөрийн төсвөөсөө 1.6 тэрбум төгрөг батлуулан зарцуулжээ. Нэмэгдэл зардал гарч байгаа учир хоёр тэрбумд хүрэх магадлалтай байгаа аж. Өчигдрийн байдлаар зардлын эцсийн дүн гараагүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.