Д.Тэрбишдагва: Намууд єєрсдєдєє дүгнэлт хийж байж дараагийн шийдвэрээ гаргаасай
Орон нутгийн сонгуулийн явцын талаар УИХ-д суудалтай намуудын дарга болон тєлєєлєлтэй уулзаж санал бодлыг сонирхлоо.
-Нийслэлчүүд Орон нутгийн сонгуульд ирц бүрдүүлсэнгүй. Та үүнийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Орон нутгийн сонгууль хєдєє орон нутагт ч, нийслэлд ч ирц тун тааруу байлаа. Би ард түмний сонгосон сонгуулийн үр дүнг "хоёр нам тодорхой хэмжээнд хүлээн зєвшєєрч ялсан нам Засгийн газраа байгуулдаг. Ялагдсан нам нь сєрєг хүчний байр сууринаас ханддаг" гэж ойлгодог. Ард түмэн ч ийм ойлголттой байсан. УИХ-ын сонгуулийн дараа олон хүн над руу ярьж, "Бидний сонголт юу болж байнаа" гэж асууж байсан. Харин хамтарсан Засгийн газар байгуулснаар иргэдэд сонгуульд оролцсон оролцоогүй ялгаагүй. Дараа нь єєрсдєє шийдвэрээ гаргачихдаг" гэсэн ойлголт хандлагыг тєрүүлсэн. Тэр утгаараа хамтарсан Засгийн газар сонгогчийн сонголтыг үл ойшоосон зүйл гэх ойлголтыг иргэдэд тєрүүлсэн учраас сонгуульд саналаа єгєх эсэх нь нэг их ач холбогдолтой биш гэх байдлыг иргэдэд төрүүлсэн юм болов уу гэж хувьдаа бодож байгаа.
-Орон нутгийн сонгуульд АН хууччуулаа, харин МАХН бизнесмэнүүдээ нэр дэвшүүллээ гэх яриа гарсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Сонгуулийн хуультай холбоотойгоор тодорхой албан тушаалтнууд орон нутгийн сонгуульд тун цєєхєн оролцох шиг боллоо. Гэхдээ ямар ч байсан олон чиглэл, салбарт ажилладаг хүмүүс нэр дэвшсэн харагдсан. Тодруулбал нэр дэвшигчид хангалттай байсан. Энд нэг зүйл дахин хэлэхэд надтай уулзаж байсан сонгогчид, "сонгууль хийхийн ач холбогдлыг ойлгохгүй байна. Ялсан нь ялагдсантайгаа хамтарчих юм бол бид оролцоод яахав" гэсэн л хандлагатай байсан. Ялангуяа хотынхны хувьд ноолуурын 30.4 тэрбум ч нєлєєлсєн байж магадгүй.
-Түүнээс гадна орон нутгийн сонгууль дахин хийх сургаар намууд нэр дэвшигчдээ єєрчилнє гэх дуулдаж эхэллээ. Танай намын хувьд энэ талаар ямар нэг зүйл яригдаж байна уу?
-Орон нутгийн сонгууль ийм дүнтэй явагдаж буйд аль аль намууд єєрсдєдєє дүгнэлт анализ хийж дараагийн шийдвэрээ гаргаасай гэж бодож байна. Бүлэг, намын хурал, удирдлагын түвшинд ярьж, санал бодлоо уралдуулж байж зєв дүгнэлт гаргах хэрэгтэй. Хэн нэгнийг буруутгаж, магтахдаа биш. Бодит үнэн гэвэл иргэд сонгуульд идэвхгүй оролцсон. Ирц бүрдүүлэх гэж оролдсон ч амжилтад хүрсэнгүй. Хүмүүсийн идэвх суларсны учир юу байна. Иргэдийн эрх ашгийн тєлєєх анхан шатны байгууллагаа сонгох сонгуульд ийм идэвхгүй байгаа нь юутай холбоотой вэ гэхчлэн улстєрийн намууд судалгаа хийж дүгнэлт гаргаж байж эцсийн шийдвэрээ гаргах ёстой гэж бодож байна.