Агентлагуудын тоог 41 болгож цөөлнө
МАХН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тус бүлгийн өчигдрийн хурал дээр Ерөнхий сайд С. Баяр , Шадар сайд М. Энхболд нар Засгийн газар дээр боловсруулж байгаа “төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа.
Энэ төсөлд одоо байгаа 60 гаруй агентлагийг цөлж 41 агентлаг байхаар заажээ.
Үүнд нь Засгийн газраас тохируулагч агентлаг 11, хэрэгжүүлэгч агентлаг 30 нийт байх юм байна. одоо байгаа агентлагуудаас яг ямар ямар агентлагуудыг цомтохыг тодорхой хэлэх боломжгүй гэнээ. Учир нь уг төслийг УИХ-д өргөн барьсны дараа энэ асуудал тодорхой болох гэнэ.
Ийнхүү намын бүлгээс Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдээд албан ёсоор өргөн баригдсаны дараа намын бүлэг хэлэлцэж албан ёсны байр сууриа илэрхийлэх шийдвэр гарсан байна.