2021.04.29
Н.Ганибал: АН-ын бүлэг сайн вакцин худалдаж авах талаар удаа дараа санал дэвшүүлж байсан
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ийн гишүүн Н.Ганибал:
"Өнөөдөр ярисан асуудлуудаас чухал асуудлын нэг болох өнгөрөх цагаан сараас эхлэсэн, тухайн цаг үеийн засгийн газар, их хурлын гишүүд ковид халдварын эсрэг бэлтгэл хангах ажлыг зохион байгуулсан юм. Үүнтэй холбоотой тав аравны нэг их наяд том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Угтаа халдварын эсрэг бэлтгэл ажил хангахад 800 тэрбум төгрөг байхад хангалттай байлаа. Жишээ нь 21 аймагт 300 ортой эмнэлэг барих, хотод 10 эмнэлэг барихад тус тус 500 гаруй тэрбум төгрөг болох байсан юм.
Уушги орлуулах аппарат монголд нэг ширхэг байгаа, хэрвээ 37 тэрбумаар 100 ширхэг аппарат авсан бол өнөөдрийн хүндрэл гарахгүй байсан гэж харж байна. Мөн Пайзер вакциныг худалдаж авах боломж байлаа. Харамсалтай нь эдгээр зүйлийг хангаагүй учир нөхцөл байдал хүндэрч байна. Шинжлэх ухаанч талаас хандсан бол өөр байх байсан билээ. Бэлтгэл ажлын зүйлээс хэдхэн зүйл үлдсэн. Үүнд гол дүрийн батрууд болох сайд дарга нарын зураг л үлдлээ. Ийм зүйл үлдэх биш дээр дурьдсан шиг эмнэлэг барих, аппарат болон вакцинмхудалдаж авахад зарцуулсан бол өнөөдрийн бэрхшээл үүсэхгүй байлаа.
Ардчилсан намын бүлэг өмнө нь вакциныг худалдаж авах талаар олон удаа хэлсэн байдаг. Хамгийн сайн вакциныг оруулж ирнэ хэмээн яриж байсан билээ. Өнөөдөр энэ хурал дээр асуулт асууя? КОВАКС хөтөлбөрийн хүрээнд яг хэдэн зуун вакцин орж ирсэн бэ? Засгийн газар ямар худалдан авалт хийж, ямар вакцин хүлээн авч байгааг бүгд мэдэж байгаа юм. Түүнчлэн дархлаажуулалт дээр хүн бүр саналаа хэлж байна, уг асуудалд тодорхой байр суурьтай хандах хэрэгтэй. Нэгт эдийн засгийн бүх бүс нутгийг вакцинжуулалтад хамруулах шаардлагатай байна. Экспорт боомтуудыг мөн адил хамруулах хэрэгтэй байгааг санал дэвшүүүлж байна.
Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn