2021.04.29

Д.Ганбат:Та нар хариуцлага алдсан

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Өнөөдрийн байдлаар 102 хүн нас барлаа. Бид цөөхүүлээ, халдвар авсан хүмүүст дараагийн хор уршиг их гарна. Ийм байдалд хүрэхгүй байх боломж байсан. Та нар хариуцлага алдсан гэж бодож байна. Үүний төлөө огцрох өргөдлөө гаргах уу? Ерөнхий сайд гэнэт гарч ирээд мэдэгдэл гаргах юм аа.

Ковидгүй зун гэсэн. Энэ боломжтой юу? Төр төмөр нүүрээ харуулна гэсэн.Төмөр нүүрээ ард түмэнд биш, албан тушаалтан та бүхэнд харуулах хэрэгтэй. Дэлхий жижиг болсон байна. Ерөнхий сайд хойд Солонгосын удирдагчтай 80 аад он гэдгээрээ, гэнэт алга болдгоороо адилхан байна.

Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn