2021.04.29

П.Анужин: Манай улсын эрдэмтэд вирусын эсрэг оношлуур бүтээж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин: 

"Онцгой нөхцөл байдлын үед ажиллаж байгаа эмч мэргэжилтэн, УОК –ийн нийт албан хаагчидтай зөрчилджн гомдлох шаардлага байхгүй юм. Харин урам дэм өгч урамшуулах нь зүйтэй билээ. С.Амарсайхан сайдаас асуух асуулт байна. Танд зөвлөсөн эрдэмтдийн баг болохгүй байгаа гэж харж байна уу? Ковид хэзээ нэгэн цагт дуусна, төр засгаас авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ цаг хугаацааны эрхэнд зөв буруу нь шүүгдэж, бид хариуцлагаа үүрэх болно. Тиймээс та эрдэмтдийн багуудыг танилцуулж өгнө үү? Ямар эрдэмтэд автобусанд шахцалдаж зорчвол вирус үржихгүй хэмээн зөвлөсөн бэ? Агаар хөдөлгөөн хэрэгтэй байх атал хэн агаар хумих ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн бэ?

Дотоодийн эрдэмтэд ковидын оношлуур бүтээн байгуулж байна, гэвч гаднаас өртөг өндөртэй тестийг худалдан авч байна вэ? Сүүлийн хоёр өдөр ОНХМХ-ээр манай эрдэмтэн, судлаачид, анагаах ухааны захирал ярисан юм. Ганцхан өгүүлбэр дотроос вирусынм тухай оновчтой зөв ойлголтыг авлаа. Тиймээс эрдэмтдийн багаа ил болгож танилцуулна уу?

Дараагийн нэг асуудлын нэг болох хувиараа ажил эрхлэгч хэцүү байдалд хүрлээ, харин төрийн албан хаагчид бол цалингаа хэвийн авч байгаа гэж бодож байна. Түүнчлэн мөнгөн тусламж олгосноор хувийн хэвшлийг аварч байгаа арга огт биш юм."

Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn