2021.04.29

Б.Бат-Эрдэнэ: Орон нутагт эмнэлгийн хэрэгслийн нөөц шавхагдаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Товчхон асуулт байна, орон нутагт цар тахал эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан онцгойлон анхаарал хандуулахгүй бол эмнэлгийн нөөц, хэрэгслийн хүртээмжинд бэрхшээл гарч байна. Шадар сайд та яаралтай арга хэмжээ авч өгнө үү? Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум нь гурван сум нийлсэн арван мянга гаруй хүн амтай юм. Засгийн газрын шийдвэр тогтоол гараагүй гэж УОК усны тээврийн хэрэгслийг буцаан татсан юм. Хөл хорины хүнд цаг үед яаж ундны усыг хангах вэ? .

Түүнчлэн эрдэмтдийн багийн санал гомдлыг яаж хүлээн авч байна вэ?
Тиймээс авч буй арга хэмжээнүүдийг хянамгай гүйцэдлүүэхгүй бол эргэж буцахад маш хүндрэл бэрхшээл дагуулахыг сануулж байна.
Өчигдөр түр хорооны хурал дээр хэлсэнчлэн бид бүх төвшинд чармайлт гаргасан боловч нэг л төвшинд хариуцлагагүй алдаа гаргавал тус асуудал үр дүнгүй болох юм. Эхнээс нь алдаа гаргахгүй хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn