Шинээр гэр бүл бологсдод 300 мянгыг л өгнө
2009.02.17

Шинээр гэр бүл бологсдод 300 мянгыг л өгнө

Өчигдөр засгийн газар УИХ-д энэ оны төсвийн тодотголыг өргөн барлаа. Төсвийн тодотголоор зарим нэгэн халамжийн мөнгийг болон төрийн албаны зардлыг танахаар болжээ.

Ямартай ч сар болгон өгдөг хүүхдийн 3000 мянга, улирал болгон өгдөг 25000 мянга, мөн шинээр төрсөн хүүхдэд олгодог 100.000  төгрөг,  Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгө Зэргийг хэвээр цааш үргэлжилүүлэн болжээ.

Харин шинэ гэр бүл бологсдод өгдөг байсан  500 мянган  төгрөгийг 300 мянга болгон басгажээ. Ингэж багассанаар улсын төсвөөс 6,6 тэр бум төгрөгийн хэмнэлт  гарч байгаа юм байна. Хэдийгээр дээрх халамжийн мөнгүүдийг  төрөөс өгөхөөр болсон ч хамгийн гол нь нийгмийн халамжийг хэрэгцээт хэсэгт нь хүртээх ёстой гэж засгийн газар үзэн, зарим давхцан олгогддог халамжийг зохицуулахаар болсон байна.

Харин төрийн албан хаагчдад өнөөдөр нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал хүндээр тусах шинжтэй. Төрийн албаны орон тоо болон цалин хөлс, бусад зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болжээ. Ирэх 3-р сарын 1-ээс төрийн нийт албан хаагчдын цалинг нэг жилийн хугацаанд 20 хувиар, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахаар болсон бөгөөд ингэснээр 98.6 тэрбум төсөвт хэмнэх юм байна. Мөн төрийн албанд шинэ орон тоог нэмэхгүй байж, сул орон тоог хасах, тэтгэвэрт гарч байгаа ажилтны оронд шинэ ажилтан авахгүй байх зэрэг төрийн албыг багасгахаар болсон байна. үүнээс гадна төсвийн байгууллагуудын зардлыг 25,33 тэрбум төгрөгөөр багасгахаар босон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.