Малчдын амьжиргааг дэмжих тогтоол гаргалаа
2009.04.30

Малчдын амьжиргааг дэмжих тогтоол гаргалаа

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас малчдын амьжиргааг дэмжих тогтоол гаргалаа.

Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, төлөвлөгөөнд заасны дагуу малчид, хөдөөгийн иргэдийг дэмжих бодлогын хүрээнд мал, мал аж ахуйн гаралтай түүхий эд ноос, ноолуур, арьс шир, махны экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг заасан билээ. Гэтэл одоо мөрдөж буй журмаар иргэд ноолуураа зөвхөн гүний болон байнгын ажиллагаатай гаалийн байгууллагаар бүрдүүлэлт хийлгэхэд хүрч ихээхэн чирэгдэл учирч байгаа юм.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын 2000 онд гаргасан 50 дугаар тогтоолд заасан ноолуур, ямааны арьсыг гүний болон байнгын ажиллагаатай гаалийн байгууллагаар бүрдүүлэлт хийлгэж улсын хилээр гаргах заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр энэ тавдугаар сарын 1-нээс 2009 оныг дуустал мөрдөгдөх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.