Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийн талаар гишүүд дахин дуугарч эхлэв
2009.05.06

Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийн талаар гишүүд дахин дуугарч эхлэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа орж, нийгэм, олон нийтийн анхаарал зөвхөн сонгуульд чиглэж байгаа хэдий ч УИХ-ын эрхэм гишүүд Оюу толгойн гэрээний төслөө эргэн харах цаг зав гаргаж буй бололтой.

Юутай энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхэллээ. Ингэхдээ юуны өмнө Оюу толгойн гэрээний төслийг дахин авч үзэх ажлын хэсэг парламентад суудалтай хоёр гол намын байр суурь, саналыг нэгтгэх ажил үлдээд байна. Үүний дараа ажлын хэсэг гэрээний төслийг Засгийн газарт буцааж саналыг нь авах юм. Гэрээг байгуулах явцад Ашигт малтмалын тухай хуульд зарим өөрчлөлт оруулах, гэрээг Хөрөнгө оруулалтын гэх үү ,эсвэл Олон улсын хөрөнгө оруулалтынх гэхүү гэх мэт асуудал УИХ дээр гарч ирээд байгаа билээ. Юутай ч эрхэм гишүүд Оюу толгойн ордыг ашиглах гэрээний төсөл болон үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын хуульдаа өөрчлөлт оруулах эсэх талаар ажлын хэсгийнхний амыг харж сууна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.