Орд газрууд 100 хувь монголын өмч байх ёстой
2009.04.16

Орд газрууд 100 хувь монголын өмч байх ёстой


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, П.Алтангэрэл нар Монгол улсын Ерөнхий сайдад Ураны ордын талаар 2009 оны 04 сарын 09-ны өдөр асуулга тавин хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Монгол улсын Ураны томоохон орд болох Дорнод аймагт байдаг 3 ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тул энэ ордууд нь 100 хувь Монгол улсын өмч байх ёстой. Хуулиндаа ч ийм тохиолдолд гадны байгууллагад лиценз өгч болохгүй гэсэн заалт байгаа. Гэтэл энэ ордуудын лицензийг ОХУ, Канад гэсэн орнууд эзэмшиж байна. 2009 оны 04 сарын 17-ны өдрийн Ардчилал сонинд ийм компаниудын лицензийг түтгэлзүүлсэн тухай гарсан байна. Ер нь сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хайгуул хийгээд лиценз авдаг гадны байгууллагын тоо олширч байгаа. Иймээс энэ асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Асуудал шийдэгдэж нааштай үр дүн гаран, хэдэн зуун сая төгрөгний ашиг монгол улсад маань ирэх байхаа гэж асуулга тавьсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг итгэж байгаагаа ярилаа.

Хэвлэлийн хурал доор Д.Ганхуягийн хэлсэн үгийг доор сийрүүлье:

Ер нь лиценз хайгуулынх ч байсан, ашиглалтынх ч байсан тэр ордын ашиглалтад оролцох эрхийг нээсэн батламж болохоос биш тэр баялгийн эзэн гэсэн утга бишээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.