2021.10.20

Б.Бат-Эрдэнэ: Ёсзүйн хариуцлагыг өндөр, дээд албан тушаалтнуудад хэрхэн тооцох вэ?

ЁСХБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонслоо. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төрийн албаны зөвлөлийн гишүүд бол туршлагатай эрдэмтэн, доктор хүмүүс байдаг. Тэгэхээр одоо тодорхой зааг ялгааг нь гаргаж өгөх хэрэгтэй байна. Жишээлбэл ёс зүйн хариуцлага, сахилгын хариуцлага, захиргааны хариуцлага гэж юу байх вэ? Цаашилбал улс төрийн эрүүгийн хариуцлага нь ямар шатлал, зааг ялгаатай байх вэ? 

Төрийн албаны зөвлөлийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авах зохицуулалттай байгаа. Тэгтэл улс төрийн өндөр албан тушаалтанд ажлаас чөлөөлөх асуудал тавигдахгүй байна. Нийгэм энэ талаар нэгдсэн ойлголт аваагүй учраас энэ ойлголтыг өгөх хэрэгтэй. 

Бид 2009 онд УИХ-аар Дэмбэрэл их хурлын дарга байхдаа ажлын хэсэг байгуулан ёс зүйн дүрэм батлуулсан. Парламеньийн засаглалтай улс орнуудаас  харахад ахиц дэвшилтэй ажил болсон. Хуучин УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр бол хариуцлага тооцох тухай асуудал тусгаагүй. Ёс зүйн дэд хорооны дүрмийг баталсан байгаа. УИХ-ын гишүүдтэй холбоотой зүйл яагаад яриад байна вэ? гэхээр бүх төвшиндөө энэ хууль жигд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шатыг дээд талаас нь шүүрддэг зарчмыг баримтлах ёстой.

Түүний асуултад төрийн албаны зөвлөлийн гишүүн  хариулав.